Ахлах механик инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Монгол Улсын хууль Хөдөлмөрийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль болон бусад хуулиуд, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам болон бусад дүрэм заавар, Гүйцэтгэх захирал, Суурь бүтцийн дарга, Ахлах механик инженерийн тушаал шийдвэрийг мөрдлөг болгон галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажилгааг хангах
- DCK-32IV-001 машины инженер механик нь машины ашиглалт, техникийн байдалд дүгнэлт өгч ашиглалтыг сайжруулах, техникийн хүчин чадлыг бүрэн ашиглах, машиныг сааталгүй ажиллуулах
- DCK-32IV-001 машин дээр ажиллагсдын аюулгүй ажиллагааг бүрэн хариуцах, ажлыг шууд удирдах, DCK-32IV-001 машинтай холбоотой зардлын тайлан тооцоо, бүртгэл, үр ашгийн тооцоог хийх
- Ажил эхлэхийн өмнө хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын зааварчилгаатай танилцаж гарын үсэг баталгаажуулсан байх
- Ажил олгогчоос ажлын хувцас хамгаалах хэрэгслийг бүрэн өмсөж хэрэглэх
- Ажил эхлэхээс 15 минутаас багагүй хугацаанд ажлын байр болон техник, хэрэгсэлдээ үзлэг хийж илэрсэн зөрчлийг арилгах
- Ажиллах өртөө зөрлөгийн техник захирамжийн акттай танилцаж, аюулгүй замналаар зорчиж байх
- Байгууллагаас олгосон засвар үйлчилгээний багаж хэрэгсэл, галын хорыг зөв зохистой ашиглаж эзэмших
- Хөдөлгөөнд оролцохдоо Төмөр замын Тээврийн тухай хууль, төмөр замын дүрэм, журам, тушаал шийдвэрийг мөрдөж ажиллах
- Техникийн аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллах
- Сар, улирал, жилийн төлөвлөгөөт засваруудыг хийж, машины бүрэн бүтэн хэвийн үйл ажиллагааг хариуцах
- Тогтоосон хугацаанд хийсэн ажлын гафик гаргаж, зам засварын чанарын талаар эцсийн дүгнэлтийг гарган холбогдох ажилтанд хүлээлгэж өгөх
- “Зам засварын ажлыг” өгөгдсөн хугацаанд машиныг өндөр бүтээмжтэй саадгүй ажиллуулах
- Машинд засвар үйлчилгээ хийсэн болон ашиглах шаардлага хангаж байгаа эсэх талаар машин механизмын инженер, механикаар магадлага дүгнэлт гаргуулах
- Хатуу тооцоот багажны ашиглалт, хөдөлгөөн хадгалалтад хяналт тавих
- Техникийн хатуу тооцоот багаж, дохионы хэрэгслүүд, галын хор, багажнуудын хадгалалт хамгаалалтыг биечлэн хариуцаж хөдөлгөөний дэвтэрт бүртгэнэ.
- ХЭМАБ-ын үзлэг хийх, инженер механик, цахалгааны инженер, туслах машинчын сахилга бат аюулгүй байдалыг хариуцах, машин техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх
- DCK-32IV-001 машинд шаардлагатай сэлбэгийн жагсаалт гарган машин механизмын инженерт өгөх, машины засвар үйлчилгээ, үзлэгийг графикт хугацаанд гүйцэтгэх
- Машин механизмын ажилтнуудад ажлын ба засвар үйлчилгээ хийх үед өдөр тутмын зааварчилгааг тухайн үед хийж байгаа ажил, ажилбар тус бүрээр нь өөрийн биеэр ойлгомжтой тодорхой өгч баталгаат гарын үсэг авч байх
- Чиг таталтын системийн хэмжилтийн нарийвчлалыг хангахын тулд техникийн баримт бичгүүдийг заамрын дагуу ашиглах засвар үйлчилгээ хийх
- Тоног төхөөрөмжийн хэмжилтийн нарийвчлалыг хангахын тулд техникийн баримт бичгүүдийг зааврийг дагуу ашиглаж засвар үйлчилгээ хийх, хийлгүүлэх
- Хөдөлмөрийн сахилга зөрчсөн ажилтанд сахилгын болон үндсэн цалинг 1-3 сараар бууруулах санал өгөх
- Батлагдсан маршрутаар ажилдаа ирж, буцаж байх
- Ажлын технологи, аюулгүй ажилгааны зааврыг мөрдөн ажиллах
- Ажлын хувцас хамгаалах хэрэгслүүдийг бүрэн зөв хэрэглэж, ашиглаж байгаа тоног төхөөрмж, багаж хэрэгслүүд нь аюулгүй ажилгааны шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих
- Хүмүүсийг аврах, ослын хор уршгийг арилгах гэх мэт онцгой тохиолдлоос бусад тохилдолд ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил гүйцэтгэхгүй байх
- Ажил үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас эрүүл мэндэд нь сөрөг, аюултай байдал бий болсон тохиолдолд ажлаа зогсоож энэ талаар ажил олгогчид мэдэгдэх
- Ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшисэн байх
- Өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх
- Машин механизмын төвийн хүнд машин механизмын механик, машин механизмын инженерийн ээлжийн амралттай, өвчтэй, түр хугацаагаар захиргааны чөлөөтэй байх хугацаанд түр хугацаанд орлон ажиллах
- Байгууллагын удирдах албан тушаалтнуудын болон замын инженер, мастерын зааврын дагуу ажил гүйцэтгэх
- Байгуулагын гражид хариуцсан техникээ зохих журмын дагуу хүлээлгэн өгөх, авах гражийн эмх цэгц, аюулгүй ажилгааны дүрэм журмыг сахих
- Ажил гүйцэтгэх үедээ гарах өртөөний жижүүрт үнэмлэх маршрутаа шалгуулж бичлэг хийлгэж өртөөний техник захирамжийн акттай танилцаж хоорондын замд гарах ёстой.
- Зам засварын ажлын үед ажлын шаардлагаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгаа авсны үндсэн дээр бусад механизаторуудын ажил үүргийг гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
- Дээд боловсролтой бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Хүнд машин механизмын инженерээр мэргэшсэн
- Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан.
Тусгай шаардлага:
- Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах
- Муу зуршилгүй
- Удирдан зохион байгуулах чадвартай
- Харилцааны өндөр соёлтой
- Багаар ажиллах чадвартай
- Зөв хандлагатай
- Ажлын ачаалал даах болон ажлын хариуцлага хүлээх чадвартай байх.
- Гадаад хэл дээр мэргэжлийн сурах бичиг, гарын авлага ашиглах
- Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
- Эрх зүйн бичиг баримт, бичиг хэрэг боловсруулах, дүн шинжилгээ хийх ур чадвартай
- Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх судалгааны арга зүй эзэмшсэн
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Зам барилгын хэлтэс
- Нээлтийн огноо 2024-10-03
- Хаалтын огноо 2024-10-31