Сэв шалгах тэргэнцэрийн туслах оператор
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах
- Хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай бүрэн хангах
- Өртөө зөрлөг ба хоорондын замын зам төмөр суман шилжүүлгийн эд ангийг бүрэн шалгаж, хурц гэмтлийг цагг алдалгүй илрүүлэн ГТХАБ- ыг найдвартай хангах.
- Хэт авианы сэв шалгах тэргэнцэрийн найдвартай аюулгүй ажиллах байдлын хангаж төлөвлөгөөт болон төлөвлөгөт ажил үүрэг, засвар үйлчилгээг хийж, техникийн паспорт, бичиг баримтыг үнэн бодитой хөтлөх, хадгалах
- Сэв шалгах тэргэнцэрийн туслах оператор нь зам төмөр, суман шилжүүлгийн эд ангиудад сэв шалгуурын техник хэрэгсэл, багаж болон гадна үзлэг хийж сэв, гэмтлийг цаг алдалгүй илрүүлэн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай хангах.
- Хурц гэмтэл илрүүлсэн тохиолдолд “Замын ажлыг гүйцэтгэх үед галт тэрэгний аюулгүй байдлыг хангах журам”-ын ‘Талт тэрэгний хөдөлгөөнд аюул учруулж болох гэнэт гарсан саадтай газрыг хашиж хамгаалах журам”-ын заалтууд, “Зам төмрийн гэмтлүүдийн жагсаалт” ТББ/П-2-98-ын “хурц гэмтэлтэй зам төмөр дээгүүр галт тэрэг өнгөрүүлэх журам”-уудыг баримтлан яаралтай солиулах арга хэмжээ авна..
- Өдөр бүрийн зам шалгалтын үр дүнгийн мэдээг тухайн ажлын өдөртөө Замын ангийн диспетчерт мэдэгдэж, дараа өдөр хаана ажиллах анхаарамжийг өгнө.
- Сэв шалгуур зам шалгалтын бичлэгийг чанартай хийж тогтоосон хугацаанд сэв шалгуурын лабораторийн бичлэг тайлагч операторуудад дамжуулна.
- Сэв шалгуурын тоног төхөөрөмж болон цахилгаан тэжээлийн эх үүсвэрийг бүрэн бүтэн байлгаж, сарын ба өдөр тутмын техник үйлчилгээг тогтмол хийн ажилд бэлэн байлгана.
- Сарын эцэст хийсэн ажлын болон зарцуулсан техникийн спиртийн тайланг шалгуурын цехийн ахлах операторт өгнө.
- Тэргэнцэрийн техникийн хамт сэв шалгуурыг замаас авч галт тэргийг өнгөрүүлэх, галт тэрэг ойртон ирж яваа эсэхийг хянаж зам төмөр, хавчаарт гадна талын үзлэг хийнэ
- Тайлан мэдээтэй холбоотой баримт бичиг болон удирдлагаас дамжуулсан тушаал, албан даалгавар, цахилгаан, шийдвэрийн биелэлтийг сав шалгуурын ахлах оператор болон зам оношилгооны төвийн ахлах инженерт гаргаж өгнө.
- Сар бүр хийсэн ажлын тайлан, ирэх сарын ажлын төлөвлөгөөг бичгээ сэв шалгуурын ахлах операторт өгнө.
- Хариуцаж буй ажлын хүрээнд удирдлагуудыг шаардлагатай мэдээллээр түргэн шуурхай хангах;
- Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хийж гүйцэтгэх;
- Өөрийн ажлын хүрээнд байгууллагын дотоод албан бичиг, мэйл, цахим файллыг үнэн зөв хөтлөх, явуулах;
- Компанийн хэмжээнд зохион байгуулж байгаа олон нийтийг хамарсан ажлуудад идэвхтэй оролцох;
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
- Төмөр зам сургуулийг замын болон машин механизмын чиглэлээр төгссөн тусгай дундаас дээш боловсролтой
- Замын техникч, Замын машин механизмын техникч мэргэжилтэй
- Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан
- Хэрэглээний болон мэргэжлийн программуудыг ашиглах чадвартай
- Гадаад хэл дээр мэргэжлийн сурах бичиг, гарын авлага ашиглах чадвартай.
Тусгай шаардлага:
- Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах
- Муу зуршилгүй
- Төмөр замын техник ашиглалтын дүрэм, Галт тэрэгний ба сэлгээний ажлын заавар, Төмөр замын дохиоллын журам, замын ажлыг гүйцэтгэх үед галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах заавар, “Сэв шалгуурын болон зам хэмжигч тэргэнцэрийн операторуудад зориулсан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар”, Үйлдвэрлэлийн ариун цэвэр, галын аюулгүй байдлыг хангах заавруудыг бүрэн судалж мэдсэн байх.
- Хэт авианы зарчмаар ажилладаг зөөврийн болон замаас авагддаг сэв шалгууруудын ажиллах зарчим, тэдгээрийн ашиглалтын зааврыг судалж мэдсэн байх.
- Зам төмрийн болон суман шилжүүлгийн эд ангийн сэв, гэмтлийн ангиллыг бүрэн хэмжээгээр мэддэг байх.
- Ажлын ачаалал даах болон ажлын хариуцлага хүлээх чадвартай байх.
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Суурь бүтцийн газар
- Нээлтийн огноо 2024-02-15
- Хаалтын огноо 2024-03-15