Сантехникч

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Төв оффис болон кемпийн сантехникийн шугам сүлжээний системийг засаж сайжруулан, үзлэг, үйлчилгээг хийн ус, хий, бохирын болон ус зайлуулах шугам хоолой, холбогдох хэрэгсэл, усан болон хийн хөдөлгүүр зэрэг тоног төхөөрөмжүүдийг угсрах, суурилуулах, засварлах, арчлах ажлыг гүйцэтгэх;
  • Халаалт, цэвэр, бохир усны системийн хоолой, дагалдах хэрэгслүүдийг хэмжих, тайрах, матах, нугалах, холбох, угсрах, суурилуулах, засварлах;
  • Сантехникийн эдлэл, хэсгийг угсралтанд бэлтгэх;
  • Гар болон цахилгаан багаж ашиглан хий дамжуулах, аяга таваг, сав угаах, халаах хэрэгсэл, усны тосгуур, угаалтуур, суултуурыг угсрах;
  • Дулаан, цэвэх усны шугамыг ус болон хийгээр шалгах, дулааны төрөл бүрийн узель, воллер дулааны станц бэлдэх, угсрах, турших;
  • Сантехникийн гадна шугамыг дулаалах, худгыг шалгах;
  • Бохир болон ус зайлуулах, ус хангамжийн төв шугам, бусад зориулалтаар ухсан шуудуунд шавар, бетон, ширэмэн хоолойг угсрах;
  • Бохирын болон ус зайлуулах, усан хангамжийн төв шугам бусад зориулалтаар хийсэн шуудуунд шавар, бетон ширмэн хоолойг угсрах;
  • Өдөр тутмын ажлын бэлтгэлийг хангах;
  • Өртөөний уурын зуухны ажиллагааг хянах;
  •  Ажлын хувцас, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангуулж, эд хөрөнгийг бүрэн хариуцаж ажиллах;
  • Багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж ажилд гарах;
  • Ажилдаа бүрэн бүтэн багаж хэрэгсэл хэрэглэж, ажил дууссаны дараа багаж хэрэгслээ цэвэрлэн хурааж, хайрцаг саванд нь хийж тавих;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх;
  • Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах;
  • Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх;
  • Ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх;
  • Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх;
  • Хариуцаж буй ажлын хүрээнд удирдлагуудыг шаардлагатай мэдээллээр түргэн шуурхай хангах;
  • Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хийж гүйцэтгэх;
  • Компанийн хэмжээнд зохион байгуулж байгаа олон нийтийг хамарсан ажлуудад идэвхтэй оролцох;

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Бүрэн дундаас дээш болон тусгай дунд боловсролтой
  • Сантехник, барилгын чиглэлээр мэргэшсэн
  • Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан.

Тусгай шаардлага:

  • Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах
  • Муу зуршилгүй
  • Харилцааны өндөр соёлтой
  • Багаар ажиллах чадвартай
  • Зөв хандлагатай
  • Ажлын ачаалал даах болон ажлын хариуцлага хүлээх чадвартай байх.

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Суурь бүтцийн газар
  • Нээлтийн огноо 2024-05-01
  • Хаалтын огноо 2024-06-01