Замчин-жолооч/Камазны жолооч/
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах
- Хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай бүрэн хангах
- Замын өдөр тутмын засвар үйлчилгээг чанартай хийж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, автомашинаар хүн, багаж тээвэрлэх
- Ажил удирдагчаас ажил төрөлтэй холбогдож тавьсан шаардлага, үүрэг даалгаврыг биелүүлэх
- Бүх төрлийн вагоноос ачаа материал буулгах, ачих, тээвэрлэх
- Байгууллагын үйл ажиллагааг хэвийн, саадгүй явуулах нөхцлийг бүрдүүлэн, авто машиныг ажилд гарахад бэлэн байлгах;
- Авто машины техникийн эд ангийн засвар, үйлчилгээг тотмол хийж, эвдрэл гарсан тохиолдолд байгууллагын санхүүд мэдэгдэн, сэлбэг хэрэгслээр хангуулж, засвар үйлчилгээнд хамруулан, бэлэн байдлыг хангах;
- Авто машинд гарсан том, жижиг засвар хийх тухай санхүүд заавал мэдэгдэх, жижиг засварыг өөрөө хийх, засварын газраар хийлгэх тохиолдолд санхүүгийн ажилтнуудаас зөвшөөрөл авч, өртөг тооцоог хянуулан хийлгэх;
- Машин техникийн өдөр тутмын арчилгаа, тосолгоог хийж, замын хөдөлгөөний болон хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг ханган ажиллах;
- Ажил үүргээ гүйцэтгэхдээ зөвхөн батлагдсан маршрутын дагуу зорчих;
- Ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол, гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх.
- Авто машин болон цахилгаан багажны тайлан мэдээг өдөр бүр бүртгэж сар бүр тайлан хийж замын мастерт өгөх;
- Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн чиг үүрэг, удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж, гүйцтэтгэлийг тайлагнаж захирах, захирагдах ёсыг баримтлан ажиллах;
- Байгууллагын дотоод журам, ёс зүйн дүрмийг чанд мөрдөн ажиллаж, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга батыг сахин ажиллах.
- Байгууллагаас зохион байгуулах нийт албан хаагчдын дунд зохион байгуулах сургалт, мэдээллийн цаг, спорт, урлагийн болон бусад нэгдсэн арга хэмжээнд идэвхитэй оролцох;
- Ажлын байранд хариуцсан эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, авто машины цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байдлыг хангаж ажиллана.
- Албаны бус зорилгоор байгууллагын машин, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, албаны мэдээллийг ашиглахгүй байх;
- Ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглаж, ажлын цагаар гадуур ажлаар явах болон түр эзгүй байх үед цагаа бүртгүүлэх, зохих бүртгэлийг хийлгэх, ажилд ирэх, ажлын өдөр дуусч гарахдаа цагаа бүртгүүлэх;
- Хариуцаж буй ажлын хүрээнд удирдлагуудыг шаардлагатай мэдээллээр түргэн шуурхай хангах;
- Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хийж гүйцэтгэх;
- Компанийн хэмжээнд зохион байгуулж байгаа олон нийтийг хамарсан ажлуудад идэвхтэй оролцох;
- Өөрийгөө болон өөрийн хариуцаж буй ажлыг байнга хөгжүүлэх;
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
- Техникийн болон тусгай дунд боловсролтой
- Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан
- D ангилалтай мэргэшсэн жолооч байна.
Тусгай шаардлага:
- Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах
- Муу зуршилгүй
- Харилцааны өндөр соёлтой
- Багаар ажиллах чадвартай
- Зөв хандлагатай
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Суурь бүтцийн газар
- Нээлтийн огноо 2024-02-15
- Хаалтын огноо 2024-03-02