Замын эргүүл

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Төмөр замын аюултай бүс, хориг хашааны бүрэн бүтэн байдал, мал амьтаны нэг түвшиний гарцын хэвийн аюулгүй ажиллагаанд өдөр бүр үзлэг шалгалт хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгах
  • Өдөр бүр хариуцсан хэсгийнхээ хориг хашаанд 50м-с багагүй засвар үйлчилгээг хийх, мал амьтаны нэг түвшний гарцын хориг хавтанг цэвэрлэх, автомашин, явган хүний хаалгыг тогтмол шалгах
  • Хориг хашааны засвар үйлчилгээг чанартай сайн хийж, зарцуулсан материалын анхан шатны баримтыг бүрдүүлж өгөх
  • Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай бүрэн хангаж зам сум, хиймэл байгууламжийн үзлэг шалгалт, засвар үйлчилгээг тогтмол чанартай сайн хийж галт тэргийг тогтоосон дээд хурдаар намуун дөлгөөн аялуулах
  • Ажил олгогчийн зүгээс хууль эрх зүйн хүрээнд тавьсан шаардлагыг биелүүлж ажиллах
  • Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх
  • Харилцааны болон өөрийгөө зөв илэрхийлэх өндөр чадвартай

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Төмөр замын нарийн мэргэжилтэй байх шаардлагагүй
  • Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлыг хангаж ажиллах
  • Ачаалал даах чадвартай
  • Эрх зүйн бичиг баримт боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай
  • Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх
  • Харилцааны болон өөрийгөө зөв илэрхийлэх өндөр чадвартай

Тусгай шаардлага:

  • Орон нутгаас ажилтан сонгох
  • Хөдөө орон нутагт ажиллах бүрэн боломжтой

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Суурь бүтцийн газар
  • Нээлтийн огноо 2024-02-15
  • Хаалтын огноо 2024-03-01