Замын мастер

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Замын дээд, доод бүтцийн угсралтын ажлын явц дундын төлбөрийн баримт шаардлага хангасан эсэхийг шалган бүртгэж гүйцэтгэлийг баталгаажуулах;
  • Ажлын зураг, тоо хэмжээнд нэмэлт өөрчлөлт орсон тохиолдол бүрт хяналт тавьж баталгаажуулах;
  • Техникийн баримт бичгийг хүлээн авах, шалгах, бүртгэх, төлөвлөсөн хариуг илгээх, бүртгэх, хадгалах;
  • Архивын хадгаламжийн нэгж үүсгэн бүртгэж, хадгалах, хамгаалах;
  • Ашиглалтын үеийн техникийн бичиг баримтын маягт, загваруудыг боловсруулах;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх;
  • Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах;
  • Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх;
  • Ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх;
  • Хариуцаж буй ажлын хүрээнд удирдлагуудыг шаардлагатай мэдээллээр түргэн шуурхай хангах;
  • Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хийж гүйцэтгэх;
  • Өөрийн ажлын хүрээнд байгууллагын дотоод албан бичиг, и-мэйл, цахим файлыг үнэн зөв хөтлөх, явуулах;
  • Компанийн хэмжээнд зохион байгуулж байгаа олон нийтийг хамарсан ажлуудад идэвхтэй оролцох;
  • Өөрийгөө болон өөрийн хариуцаж буй ажлыг байнга хөгжүүлэх;
  • Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлт;
  • ХАБЭА-н дүрэм, журмын биелэлт;
  • Дотоод журмын болон Ёс зүйн дүрмийн биелэлт;
  • Оролцоот байдал буюу шинэ санал санаачилга, багаар ажиллах чадвар, хандлага;
  • Хөдөлмөрийн тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Компанийн тухай хууль, Компанийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллах

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Төмөр зам, авто замын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан
  • Хэрэглээний болон мэргэжлийн программуудыг ашиглах чадвартай
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай
  • Асуудлыг дүгнэх, шийдвэр гаргах чадвартай
  • Гадаад хэл дээр мэргэжлийн сурах бичиг, гарын авлага ашиглах чадвартай.

Тусгай шаардлага:

  • Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах
  • Муу зуршилгүй

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Суурь бүтцийн газар
  • Нээлтийн огноо 2024-02-15
  • Хаалтын огноо 2024-03-01