Зам хэмжигч вагоны үйлчлэгч

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Сар, улирал, жилээр ажлаа төлөвлөж графикийн дагуу төлөвлөгөөг биелүүлж ажиллана.
  • Вагонд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллагсадын ажиллдах амрах, хооллож ундлах нөхцлийг бүрэн ханга ажиллана.
  • Үйлчлэгч нь эрүү ахуйн болон эмнэлгийн үзлэгт бүрэн хамрагдаж эмчийн дүгнэлт гаргасан эмнэлгийн дэвэтртэй байна.
  • Галт тэрэгний Хөдөлгөөн дунд болон зогсож байх, сэлгээний үед ТАД, Дохиоллын журам, сэлгээний ажлын журмын заалтуудыг мөрдөж ажиллах ба хөдөлгөөний үед вагоны явах эд анги, тормозны системд хяналт тавьж ажиллана.
  • Вагоны халаалт, гэрэлтүүлэг, агааржуулалт, усан хангамжийн системийг арчилж ажиллуулах вагоныг усаар зэхэх, вагоны галын аюулгүй байдлыг бүрэн хариуцаж , вагоны тоног төхөөрөмж, нэмэлт тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, ажиллагсадын эд зүйл, багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцна.
  • Вагоныг суудлын галт тэрэгний бүрэлдэхүүнд орж аялж байхад шөнө, өдрийн аль ч цагт дохио өгч ажиллана.
  • Үйлчлэгч нь Хөдөлмөрийн хуульд заасан ажлын үргэлжлэх хугацаагаар  жижүүрлэж ажиллах ба хоногт 3-с доошгүй удаа вагоны бүх эд хогшилд чигтэй цэвэрлэгээ хийнэ. Дулааны  улиралд ээлж хүлээлцэхдээ вагоны гадна тал болон цонхнуудыг бүрэн цэвэрлэж хүлээлцэнэ.
  • Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлт
  • ХАБЭА-н дүрэм, журмын биелэлт
  • Дотоод журмын болон Ёс зүйн дүрмийн биелэлт
  • Оролцоот байдал буюу шинэ санал санаачилга, багаар ажиллах чадвар, хандлага

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Төмөр замын сургуулийн суудлын вагоны үйлчлэгчийн анги төгссөн байх. Тусгай дунд мэргэжлийн боловсролтой байх
  • Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан

Тусгай шаардлага:

  • Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах
  • Муу зуршилгүй

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Суурь бүтцийн газар
  • Нээлтийн огноо 2024-02-15
  • Хаалтын огноо 2024-03-01