Зам төмрийн гагнуурчин

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Гагнуурын ажлыг өгөгдсөн үүрэг, зураг төсөл, технологийн дагуу чанартай гүйцэтгэх
  • Ажлын зориулалтын байр, тохирох нөхцөлд буюу галын аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд гагнуурыг хийж гүйцэтгэнэ
  • Хэсгүүдээс ирүүлсэн хүсэлт, ажил удирдагчийн шийдвэрийн дагуу зөм төмөр түүний аж ахуйд шаардлагатай гагнуурын ажлыг газар дээр нь очиж гүйцэтгэнэ
  • Замын багаж, машин механизм, бусад гарсан гагнуурын ажлыг хийх
  • Өөрийн хариуцаж байгаа гагнуурын тоног төхөөрөмжийн хувьд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, бүтэн байдлыг нь хариуцаж ажиллана
  • Шугам замын өртөөнд зам төмөр солих үед шаардлагатай гагнуурын ажлыг гүйцэтгэх
  • Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад гагнуур хэрэглэж гүйцэтгэх зам, зам сумын гэмтлийг засварлах, зүрхэвчинд шаваас хийх, бусад тоног төхөөрөмжид шаардлагатай гагнуурын ажлыг хийх

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Тусгай дунд болон түүнээс дээш боловсролтой.
  • Цахилгаан болон хийн гагнуурчин мэргэжилтэй.
  • Мэргэжлээрээ 1 ба түүнээс дээш жил ажилласан
  • Цахилгаан, техникийн мэдлэгтэй.
  • ПРСМ гагнуурын мэргэжилтэй, туршлагатай.

Тусгай шаардлага:

  • Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах
  • Муу зуршилгүй
  • Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай.
  • Эерэг хандлага, зөв төлөвшилтэй
  • Багаар ажиллах чадвартай

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Суурь бүтцийн газар
  • Нээлтийн огноо 2024-02-15
  • Хаалтын огноо 2024-03-01