Жолооч

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Замын хуудас, дагалдах хуудасны бүрдэлт, шатахууны зарцуулалтын тооцоог тухай бүр хийх;
  • Автомашины цэвэр цэмцгэр байдлыг хангаж ажиллах;
  • Компанийн автомашин ашиглалт, ХЭМАБ-ын дүрэм, журам, зааврыг ягштал мөрдөх, үйл ажиллагаандаа хэвшүүлэх;
  • Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй, найдвартай ажиллагааг байнга хангах;
  • Шатахуун, шатах, тослох материалын тооцоог цаг тухайд нь хийх;
  • Техникийн улсын үзлэг болон цаг үеийн шинж чанартай засвар үйлчилгээ, үзлэг оношлогоонд цаг тухайд нь хамруулах;
  • Авто граж болон автомашиныг хөдөлмөр хамгаалал, цэвэрлэгээ галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг ханган ажиллах;
  • Өртөө зөрлөгийн ажилтан албан хаагчдын аюулгүй байдлыг хангаж, ажлын цагийн хуваарь, ээлжийн зохицуулалтын дагуу ажлын байранд нь хүргэх, авах замын хөдөлгөөний дүрмийг мөрдөн ажиллах;
  • Тухайн тээврийн хэрэгслийн суудлын бүсний тоогоор, хүн, нормын дагуу ачаа тээвэрлэх;
  • Автомашин дотроо тамхи татахгүй болон бусдыг татуулахгүй байхад анхаарч, зорчигчдын аюулгүй байдал, тав тухыг хангаж ажиллах;
  • Явсан зам болон түлш шатахууны зарцуулалтын тэмдэглэл хөтөлж, холбогдох ажилтнаар замын тооцооны хуудаст гарын үсэг зуруулах;
  • Ээлжээс буух болон өөр тээврийн хэрэгсэл авч ажилд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдал, түлхүүр багаж, дагалдах хэрэгсэл, бичиг баримт, замын хуудас зэргийг ажил хүлээн авч байгаа жолооч болон механиктай хүлээлцэх дэвтэрт гарын үсэг зурах;
  • Ээлжийн хуваарийн амралтаар буух болон сарын эцэст замын хуудсыг нягтлан бодогчид өгч, холбогдох тооцоог нийлэх;
  • Хувийн хэрэгцээнд албаны машин хэрэглэхгүй байх;

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • С ангилалаас дээш тээвийн хэрэгсэл 3 жилээс дээш барьж байсан байх.
  • С М ангилалын жолооны үнэмлэхтэй байх.
  • Гидр ажиллагаатай машин барьж байсан хүнд машин механизм барих сургалтанд сууж байсан, Е ангилалын жолооны үнэмлэхтэй байвал давуу тал болно. 
  • Багаар ажиллах чадвартай;
  • Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах;
  • Сахилга, хариуцлагатай байх;
  • Хөдөлмөрч байх;
  • Хүлээцтэй, шударга зан чанартай байх;
  • Автомашины эвдрэл гэмтлийг оношлох засварлах чадвартай байх;

Тусгай шаардлага:

  • Архи хэрэглэхгүй, буруу муу зуршилгүй байх.
  • Харилцааны хандлага сайтай байх.
  • Ажлын ачаалал даах чадвартай байх.
  • Өмнөговь аймагт байнга байрлан ажиллах 

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Зам барилгын хэлтэс
  • Нээлтийн огноо 2024-06-25
  • Хаалтын огноо 2024-07-25