Галч

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Төслийн талбайн барилгын уурын зуухны технологийн процессийг хянах, удирдах, зуух галлах, залгах, зогсоох, засварт хүлээлгэн өгөх, засвараас хүлээж авах ажлыг хангах ажиллах
  • Барилга байгууламж, хий шахах төхөөрөмжийг цахилгаан, хүчдэл, уураар хангах зорилгоор шахуурга, даралт шахагч, агааржуулагч зэрэг уурын хөдөлгүүр, уурын тогоо, турбин болон нэмэлт тоног төхөөрөмжийг ажиллуулах, цэвэрлэх, тослох, хянах;
  • Тоног төхөөрөмжийн ажиллагааг хэвийн, эвдрэл, гэмтэл гаргахгүй байх зорилгоор хэмжих багаж, төхөөрөмжийн заалт, үзүүлэлтийг шалгах, дүн шинжилгээ хийх, жижиг засвар хийх;
  • Ус, химийн бодис, түлшний хэмжээ нь зохих түвшинд байгааг баталгаажуулах, ажиллагааг хангах, тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг шалгах, хянах;
  • Нүүрсээр ажилладаг зуухыг гараар галлах, хий, түлшээр галладаг зууханд автоматаар хий, түлш шахах шахуургыг ажиллуулах;
  • Уурын тогооны усны чанарыг шалгах, шаардлагатай арга хэмжээ авах, тохиргоо хийх болон зэврэлтээс хамгаалах химийн бодис түрхэх;
  • Уурын хөдөлгүүр, машин, механизмын хэмжигч багаж, төхөөрөмжийг шалгах, тэмдэглэл хөтлөх, илэрсэн зөрчил, доголдлыг мэдэгдэх;
  • Шахуурга, хавхлагын үйл ажиллагааг шалгах, засвар үйлчилгээ хийх;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх;
  • Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах;
  • Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх;
  • Ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх;
  • Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх;
  • Хариуцаж буй ажлын хүрээнд удирдлагуудыг шаардлагатай мэдээллээр түргэн шуурхай хангах;
  • Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хийж гүйцэтгэх;
  • Компанийн хэмжээнд зохион байгуулж байгаа олон нийтийг хамарсан ажлуудад идэвхтэй оролцох;
  • Өөрийгөө болон өөрийн хариуцаж буй ажлыг байнга хөгжүүлэх;
  • Эзгүй ажилтны (өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай, сэлгэн болон шилжин ажиллах үед) ажил үүргийг гүйцэтгэх;

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Бүрэн дундаас дээш боловсролтой
  •  Уурын болон усан халаалтын зуухны машинчийн сургалтад хамрагдсан байх
  • Уурын хөдөлгүүр, уурын тогооны операторчоор мэргэшсэн
  • Мэргэжлээрээ 3 хүртэл жил ажилласан.

Тусгай шаардлага:

  • Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах
  • Уурын ба усан халаалтын зуухны дулааны анхан шатны тооцоо хийх чадвартай;
  • Муу зуршилгүй
  • Харилцааны өндөр соёлтой
  • Багаар ажиллах чадвартай
  • Зөв хандлагатай
  • Ажлын ачаалал даах болон ажлын хариуцлага хүлээх чадвартай байх.

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Суурь бүтцийн газар
  • Нээлтийн огноо 2024-06-24
  • Хаалтын огноо 2024-08-01