Бригадын дарга
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Өөрийн хариуцсан хэсгийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай бүрэн хангаж зам сум, хиймэл байгууламжийн үзлэг шалгалт, засвар үйлчилгээг тогтмол чанартай сайн хийж галт тэргийг тогтоосон дээд хурдаар намуун дөлгөөн аялуулах
- Замын байгууламж төхөөрөмжийн арчлалт засвар, үйлчилгээг технологийн дагуу хийх, галт тэрэгний хөдөлгөөний зурмагийн биелэлтийг хангаж ажиллах
- Галт тэрэгний тогтоосон хурдад нөлөөлж байгаа дутагдлуудыг яаралтай засаж арилгах
- Замын урсгал засварын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь хийж гүйцэтгэх
- Зам хэмжигч, Сэв шалгагч вагоны хэмжилт, бусад үзлэг шалгалтаар илэрсэн дутагдлыг засаж арилгах
- Хөдөлмөрийн бүтээмж, ажлын чанар үр өгөөжийг дээшлүүлэх
- Замын үзлэг шалгалтыг батлагдсан загвар маягт дээр хөтлөх
- Замын доод, дээд бүтцийн ажлын зураг тоо хэмжээг газар дээр нь шалгаж баталгаажуулах, анхан шатны бүртгэл судалгааг гаргах
- Гагнасан холбоосны бүртгэл судалгааг гаргаж урсгал арчлалтын түүхийг баяжуулан хөтлөх
- Замын паспортжуулалтын өөрчлөлтийг хөтлөх, шинэчлэх
- Замын хэсэг дээр байгаа үндсэн болон эргэлтийн хөрөнгийн бүртгэл судалгааг хөтлөх
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх;
- Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах;
- Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх;
- Ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх;
- Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх; осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхан шатны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх
- Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх;
- Ажлын байрны болон хувийн ХЭМАБ-г хангаж ажиллах;
- Галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоо бүхий газар хэлтэс, нэгжтэй ажлын нягт уялдаа холбоотой байж нэгдсэн зурмагийн биелэлтийг хангаж ажиллах
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
- Тусгай дунд ба түүнээс дээш боловсролтой
- Замын техникч, инженер мэргэжилтэй
- Мэргэжлээрээ 1 ба түүнээс дээш жил ажилласан
- Хэрэглээний болон мэргэжлийн программуудыг ашиглах чадвартай
Тусгай шаардлага:
- Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах
- Муу зуршилгүй
- Харилцааны өндөр соёлтой
- Багаар ажиллах чадвартай
- Хүлээцтэй, шударга зан чанартай
- Удирдан зохион байгуулах чадвартай.
- Ажлын ачаалал даах болон ажлын хариуцлага хүлээх чадвартай байх.
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Суурь бүтцийн газар
- Нээлтийн огноо 2024-02-15
- Хаалтын огноо 2024-03-01