Зурмаг шинжээч инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтсээс галт тэрэгний хөдөлгөөний зурмагийг хоног тутамд авч, зурмагт хяналт тавьж, илэрсэн зөрчлийг дахин гаргахгүй байх тал дээр холбогдох хэлтэст хандаж, шийдвэрлүүлж ажиллах;
 - Зурмагаас холбогдох мэдээ тайланг гарган, удирдлага болон холбогдох хэлтсийг мэдээ тайлангаар хангаж ажиллах;
 - Зурмагийн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд зурмагийн дүнгийн хурлыг зохион байгуулж ажиллах;
 - Ажлын байранд ашиглагдаж байгаа программ хангамжийн ажиллагааг боловсронгуй болгоход анхаарч, санаачлагатай ажиллах;
 - Галт тэрэгний хөдөлгөөний зурмагийг зохих журмын дагуу бүрэн, үнэн зөв, гаргацтай хөтөлж байгаад хяналт тавих;
 - Галт тэрэгний хөдөлгөөний зурмагт дүн шинжилгээ хийж, тээврийн үндсэн үзүүлэлт, тээврийн хэмжээ зэрэг тоон мэдээ, судалгаа гаргаж ажиллах;
 - Галт тэрэгний хөдөлгөөний зурмагийн биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх, тасалдлын тохиолдол, шалтгааныг тодруулан, бүртгэл хөтлөлт хийх.
 
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
- Төмөр замын ашиглалтын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
 - Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан;
 - Багаар ажиллах болон тоо, мэдээ, тайлан боловсруулах ур чадвартай;
 - Компьютерын хэрэглээний програмуудыг эзэмшсэн;
 - Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд уртын ээлжинд /ростероор, өдрийн ээлжинд/ ажиллах;
 - Мэдээ, тайланг боловсруулах, хөгжүүлэх тал дээр идэвхи, санаачлагатай ажиллах;
 - Цаашид “Тавантолгой төмөр зам” ХХК-д тогтвор суурьшилтай ажиллах.
 
Тусгай шаардлага:
- Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, нийтээр амрах баярын болон амралтын өдрүүдэд ажиллах;
 - Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын хүрээнд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүр, шуурхай гүйцэтгэх, тайлагнах;
 - Ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар ажил, албан тушаал хавсран буюу орлон гүйцэтгэх
 
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Статистик, систем хөгжүүлэлтийн хэлтэс
 - Нээлтийн огноо 2024-04-26
 - Хаалтын огноо 2024-05-26