Вагоны депогийн дарга
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн жил бүрийн зорилтот түвшин боловсруулахад хэлтсийн гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, төсөв гаргах, төлөвлөгөөний биелэлтийг хангах, ажлын гүйцэтгэлийн тайлан гаргаж, дүн шинжилгээ хийх;
 - Үйлдвэрлэл үйлчилгээ тээвэрлэлтийн үйл ажиллагааг зах зээлийн эдийн засгийн нөхцөлд уялдуулан чиглүүлж үр ашигтай ажиллах нөөц бололцоог илрүүлэн ашиглуулах оюуны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
 - Инженер, техникийн ажилтан нарыг шуурхай удирдлагаар хангаж ажлыг оновчтой зөв төлөвлөн хуваарилах;
 - Вагон засварын бүх технологийг чанд нэвтрүүлэх, ажилтнуудын хөдөлмөр зохион байгуулалт хариуцлага сахилгыг сайжруулан мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх арга хэмжээ авч ажиллах;
 - Үйлдвэрлэлийн байр талбай тоног төхөөрөмжийн аюул осолгүй ажиллагааг ханган осол зөрчилгүй ажиллагааг хангаж ажиллуулах;
 - Ажлын чанар, гүйцэтгэлд нөлөөлөх зөрчил, доголдол илрүүлбэл яаралтай ажлыг зогсоож засуулах арга хэмжээг авах ба талбай дээр гарч болох гологдол, зөрчил, сүйрлээс урьдчилан сэргийлэх, анхааруулах ажлыг зохион байгуулах;
 - Вагоны аж ахуйн чиглэлээр төмөр замын салбарын хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журам, заавруудыг мөрдөн ажиллаж, шаардлагатай нэмэлт өөрчлөлтийн санал боловсруулах;
 
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
- Манлайлах ур чадвар эзэмшсэн;
 - Ажлын туршлага 3 ба түүнээс дээш жил
 - Асуудлыг дүгнэх, шийдвэр гаргах чадвартай;
 - Харилцааны өндөр чадвартай;
 - Багаар ажиллах чадвартай;
 - Өөрчлөлтийг удирдах чадвартай;
 - Эрсдэлийг удирдах чадвартай;
 - Хүлээцтэй, шударга зан чанартай байх;
 - Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
 - Эрх зүйн бичиг баримт, бичиг хэрэг боловсруулах, дүн шинжилгээ хийх ур чадвартай;
 
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Вагоны аж ахуйн хэлтэс
 - Нээлтийн огноо 2024-04-04
 - Хаалтын огноо 2024-04-18