Ачааны тээврийн техникч

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Ачаа тээврийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжлийн зөвлөгөө, зааварчилгаагаар хангах, ажлын үр дүн гүйцэтгэлд хяналт тавих,  олон талт судалгаа хийх, дүн шинжилгээ хийж, дээд удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэх, ачааны бүрэн бүтэн байдал, техникийн нөхцөлд хяналт тавих, ачааны нэг ажиллагаан дахь вагоны сул зогсолтыг багасгах, ачаа тээвэрлэлтийн дүрэм, журмыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн үр ашгийг нэмэгдүүлж, түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг хүргэх ажлыг зохион байгуулж ажиллахад оршино.

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Техникч болон түүнээс дээш боловсролтой, тээвэр болон төмөр замын зохион байгуулалтын мэргэжилтэй.

Тусгай шаардлага:

  • Мэргэжлээрээ  ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

  • Орон нутагт /Өмнөговь аймаг/ ажиллах боломжтой байх.

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Ачаа, тээвэр логистикийн хэлтэс
  • Нээлтийн огноо 2024-04-17
  • Хаалтын огноо 2024-05-01