Ахлах инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилт болон байгууллагаас гаргасан төсөлтэй холбоотой тушаал шийдвэрийн хэрэгжилтийг хянан, уялдуулж ажиллах;
- Гүйцэтгэгчээс ирүүлсэн санал, хүсэлт, ажлын аргачлалтай танилцаж хяналтын багийн инженерүүд, захиалагчийн инженер болон гүйцэтгэгчийн төлөөлөлтэй хэлэлцэж тухайн асуудлыг хэрхэн зөв оновчтой байдлаар шийдвэрлэх талаар зохих хариу шийдвэрийг гаргахад оролцон зөвлөн туслан ажиллах;
- Төслийн ажлын хүрээнд гач буй алдаа дутагдал, тулгамдсан асуудал, зөрчлийг шаардлагатай тохиолдолд мэргэжлийн түвшинд боломжит байдлаар шуурхай шийдвэрлэхэд санал өгч, зөвлөн туслах;
- Төсөл хэрэгжиж буй газрын орон нутаг болон төрийн байгууллагын саналыг шийдвэрлүүлэх боломжит хэлэлцүүлэг санал өгөх зөвлөгөөнд оролцож, хамтран ажиллах;
- Төсөлтэй холбоотой бүх шатны байгууллагаас гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг төслийн бодит ажилтай уялдуулан сайжруулахад санал өгөх;
- Бүтээн байгуулалтын явцад ажлын чанар, төлөвлөгөө, хугацаа, хүн хүч, машин механизмын хүрэлцээ бүтээмж, ажлын зураг болон бусад техникийн баримт бичиг, норм, стандартын дагуу гүйцэтгэж буйд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд санал болон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах;
- Төслийн төлөвлөгөө болон гүйцэтгэсэн бодит ажлын явцыг шалгаж, шаардлагатай тохиолдолд санал хүргүүлж, хувийн ажлын тайланг сар, хагас жил, жилийн эцсээр боловсруулж зохих удирдлагуудад өгөх;
Тавигдах үндсэн шаардлага:
- Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
- Авто болон төмөр замын инженер мэргэжилтэй байх;
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Шийдвэр гаргах, нөлөөлөх чадвартай байх;
- Аливаа асуудлыг задлан шинжлэх, дүгнэлт хийх, шийдвэр гаргах чадвартай байх;
- Компьютерын өргөн хэрэглээний программуудад ажиллах чадвартай байх;
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Төслийн хяналтын хэлтэс
- Нээлтийн огноо 2026-04-13
- Хаалтын огноо 2026-04-18