Үйл ажиллагаа хариуцсан аудитор

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон тэдгээрийг үндэслэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар, стандарт, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, байгууллагын хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийх, зөвлөмж, акт, албан шаардлага гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээж, ажлын гүйцэтгэл, үр дүнг нэгжийн даргын өмнө хариуцах;
  •  Эрсдэлд суурилсан дотоод аудитын дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангуулах;
  • Дотоод аудитаар илэрсэн зөрчил, алдаа дутагдлыг илрүүлж, тэдгээрийг бууруулах, засах зөвлөмж боловсруулах, танилцуулах;
  • Дотоод аудитаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах;
  • Баримт мэдээллийг нотолгоонд үндэслэн үнэлж дүгнэх, шалгалтын үр дүнг танилцуулах, мэдээлэх;
  • Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, төрийн захиргааны төв байгууллагын болон тус байгууллагын даргын тушаал, шийдвэр, цаг үеийн болон бусад асуудлаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх;
  • Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангуулах, цахим хуудсанд байршуулсан мэдээллийг цаг хугацаанд нь үнэн зөв мэдээлсэн эсэхэд хяналт тавих;
  • Хөндлөнгийн аудитын хяналт шалгалтын акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах үйл ажиллагааг зохион байгуулж, бусад холбогдох нэгжтэй хамтран хэрэгжүүлэх;

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, эрх зүйчийн аль нэг мэргэжилтэн байх;
  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Өөрийн чиг үүргийн хүрээнд шийдлийн хувилбарыг боловсруулж, хариуцах;
  • Судалгааны ерөнхий арга зүйн мэдлэгтэй байх;
  • Хувь хүний харилцааны ур чадварыг эзэмшсэн байх;
  • Аудит, хяналт шалгалтын явцад олж авсан баримт, мэдээллийг чанд нууцлах, хадгалах;
  • Хөдөө орон нутагт ажиллах боломжтой.  

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба
  • Нээлтийн огноо 2026-06-10
  • Хаалтын огноо 2026-06-17