Зурмаг шинжээч инженер
Тавигдах шаардлага
Үндсэн
- Төмөр замын тээврийн удирдлага, тээвэр зохион байгуулалт, төмөр замын тээврийн менежмент мэргэжилтэй, дипломын болон түүнээс дээш зэрэгтэй;
- Төмөр замын хөдөлгөөн зохион байгуулалтын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан;
- Галт тэрэгний хөдөлгөөний зурмаг, тээврийн үндсэн үзүүлэлтийн тооцоололтой холбоотой ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
- Бичиг баримт боловсруулах чадвартай;
- Компьютерийн хэрэглээний программ хангамжууд дээр ажиллах чадвартай;
- Тогтвор суурьшилтай ажиллах.
Мэргэжлийн болон нэмэлт
- Хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтсээс галт тэрэгний хөдөлгөөний зурмагийг хоног тутамд авч, зурмагт хяналт тавьж, илэрсэн зөрчлийг дахин гаргахгүй байх тал дээр холбогдох хэлтэст хандаж, шийдвэрлүүлж ажиллах;
- Зурмагаас холбогдох мэдээ тайланг гарган, удирдлага болон холбогдох хэлтсийг мэдээ тайлангаар хангаж ажиллах;
- Зурмагийн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд зурмагийн дүнгийн хурлыг зохион байгуулж ажиллах;
- Ажлын байранд ашиглагдаж байгаа программ хангамжийн ажиллагааг боловсронгуй болгоход анхаарч, санаачлагатай ажиллах;
- Галт тэрэгний хөдөлгөөний зурмагийг зохих журмын дагуу бүрэн, үнэн зөв, гаргацтай хөтөлж байгаад хяналт тавих;
- Галт тэрэгний хөдөлгөөний зурмагт дүн шинжилгээ хийж, тээврийн үндсэн үзүүлэлт, тээврийн хэмжээ зэрэг тоон мэдээ, судалгаа гаргаж ажиллах;
- Галт тэрэгний хөдөлгөөний зурмагийн биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх, тасалдлын тохиолдол, шалтгааныг тодруулан, бүртгэл хөтлөлт хийх.
Тусгай шаардлага
- Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, нийтээр амрах баярын болон амралтын өдрүүдэд ажиллах.
- Ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар ажил, албан тушаал хавсран буюу орлон гүйцэтгэх.
Анкетыг татан авч бөглөөд hr@ttz.mn хаягруу илгээнэ үү.
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Статистик,систем хөгжүүлэлтийн хэлтэс
- Нээлтийн огноо 2023-06-01
- Хаалтын огноо 2023-07-01