Эрүүл ахуйч
Тавигдах шаардлага
Үндсэн
- Эрүүл ахуйн чиглэлээр их дээд сургууль төгссөн.
 - Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилсан.
 - Багаар ажиллах болон тайлан боловсруулах, удирдлагын чиг үүргээр ханган ажиллах.
 - Компьютерын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх.
 - Цаашид “Тавантолгой төмөр зам” ХХК-д тогтвор суурьшилтай ажиллах.
 - Эрүүл ахуйн тухай хууль, дүрэм журам, стандартын мэдлэгтэй байх.
 - Нийт ашиглагдах дүрэм, журмын хэрэгцээг тодорхойлж, тэдгээрийг боловсруулах.
 - Эрүүл ахуйн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн удирдан зохион байгуулж, сургалт орох чадвартай байх.
 
Мэргэжлийн болон нэмэлт
- Компанийн ХАБЭА-н “багц журам”-уудын хэрэгжилтийг хангах.
 - Эрүүл ахуйн тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан тушаал, заавар, журам, аргачлал, стандартын хэрэгжилтийг мөрдүүлэх ажлыг зохион байгуулах.
 - Байгууллагын гадаад, дотоод орчны эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулах, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, санамжийг гаргах.
 - Ажилчдад өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, мэдлэг, мэдээллээр хангах, дадал хандлагыг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах.
 - Ажилчдын эрүүл мэндэд, эрсдэлтэй хүчин зүйлийг судлан тогтоож, нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явдал бүртгэгдсэн тохиолдолд зохих журмын дагуу мэдээлэх, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх.
 - Ажилчдад зориулсан ариун цэврийн байгууламж, ундны ус, хоол хүнсний аюулгүй байдал, ажлын байр болон ажилчдын ахуйн зориулалттай түр барилгын эрүүл ахуйн нөхцөл, шаардлагад хяналт тавих.
 
Тусгай шаардлага
- Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, нийтээр амрах баярын болон амралтын өдрүүдэд ажиллах.
 - Ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар ажил, албан тушаал хавсран буюу орлон гүйцэтгэх.
 
Анкетыг татан авч бөглөөд hr@ttz.mn хаягруу илгээнэ үү.
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс ХЭМАБ-ын хэлтэс
 - Нээлтийн огноо 2024-03-01
 - Хаалтын огноо 2024-05-15