Дохиоллын инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Хэрэгжүүлж байгаа шинээр төлөвлөгдөж буй төслүүдийн төмөр замын дээд бүтэц, дохиолол холбооны байгууламжын шаардлага, холбогдох норм стандартыг баримтлан ажиллах;
- Төмөр замын дээд бүтэц, өртөө зөрлөгийн хээрийн болон постын байгууламжийн ажилд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд хяналтын хэмжилтүүдийг хийх;
- Төмөр замын дохиолол төвлөрүүлэлт хориглолын байгууламжийн техникийн заалт хэмжээ, өгөгдөл хэмжиж чаддаг, тохируулга засвар угсралтын ажлыг хийж чаддаг байх;
- Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж дээд бүтцийн байгууламжинд шалгалтыг хийж илэрсэн зөрчлийг хэрхэн арилгуулах, заавар, зөвлөгөө өгөх, биелэлтэнд хяналт тавих;
- Ажил гүйцэтгэх гэрээний нөхцлийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчээр ажиллах аж ахуйн нэгж, компаниудтай хэлэлцэн тохиролцох хэлэлцээр, холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, гэрээний тусгай нөхцөл, гэрээний хавсралтууд, баримт бичгийн төсөл боловсруулахад санал тусгах түүнийг мөрдөж ажиллах;
- Төмөр замын дохиолол төвлөрүүлэлт хориглолын байгууламжын барилга угсралтын ажлын зураг төслийг хянах, тоо хэмжээг шалгаж баталгаажуулах;
- Төмөр замын дохиолол төвлөрүүлэлт хориглолын байгууламжын барилга угсралтын зураг төсөл, инженерийн тооцоолол боловсруулах, судалгаа, шинжилгээ хийх, салбарын үйлдвэрлэл үйлчилгээг зохион байгуулах, тоног төхөөрөмж угсрах, туршилт, тохируулга, зүгшрүүлэлт, засвар үйлчилгээ зэрэг ажилд хяналт тавих эрх үүргийг хэрэгжүүлэн ажиллах;
- Төмөр замын дохиолол төвлөрүүлэлт хориглолын байгууламжын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд үүссэн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд санал боловсруулах, шийдвэр гаргахад оролцох, гүйцэтгэлийн тоо хэмжээг баталгаажуулах;
- Төмөр замын дохиолол төвлөрүүлэлт хориглолын байгууламжын барилга угсралтын ажилд мэргэжлийн хяналт болон зөвлөх эрх бүхий байгууллагаас явуулсан үзлэг шалгалтын үр дүнгээр өгсөн сануулга, анхааруулга, зөвлөмж, албан шаардлагын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж алдаа дутагдлыг бүрэн арилгуулж ажиллах;
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
- Төмөр замын автоматик телемеханик ба холбооны мэргэжилтэй байх;
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Магистр, Доктор, мэргэшсэн болон зөвлөх инженер бол давуу тал болно.
- Шийдвэр гаргах, нөлөөлөх чадвартай байх;
- Аливаа асуудлыг задлан шинжлэх, дүгнэлт хийх, шийдвэр гаргах чадвартай байх;
- Компьютерийн өргөн хэрэглээний программуудад ажиллах чадвартай байх;
- Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх;
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нээлттэй ажлын байрны тухай
ХЭЛТЭС
Төслийн хяналтын хэлтэс
НЭЭЛТИЙН ОГНОО
2026-07-23
ХААЛТЫН ОГНОО
2026-08-06
ОРОН ТОО
1
ТӨЛӨВ
Нээлттэй