ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖИЙН ХҮРЭЭНД 280 ТУЛГУУР БАРЬЖ, АЖЛЫН ЯВЦЫГ 96,2 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БОЛГОЛОО
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүйцэтгэл өнөөдрийн /2026.08.17/ байдлаар 46,81 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төслийн гүүрэн байгууламжийн ажлын хүрээнд 2382 шон суурь, 291 доод хөндлөн нуруу барьж, 547 дам нуруу үйлдвэрлэж, 241 дам нуруу угсрав.
Төслийн гүүрэн байгууламжид нийт 291 тулгуур байгуулахаас 280 ширхэг тулгуур байгуулж, гүйцэтгэлийг 96,2 хувьд хүргэлээ.
Төслийн талбайд 925 инженер техникийн ажилтан, 329 машин механимзтайгаар 24 цагаар ажиллаж байна.
