ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДАРГА, ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮН Б.АРТУР МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛ ХҮРТЛЭЭ

2026-11-06

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр /2026.11.06/ Монголын төмөр зам ТӨХК, Тавантолгой төмөр зам ХХК болон төмөр замын салбарын албан хаагчид, инженер техникийн ажилчидтай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс орныхоо эдийн засгийн өсөлтийг хангах, төмөр замын үндэсний сүлжээг хөгжүүлэх төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үүргээ амжилттай гүйцэтгэж байгаад талархлаа илэрхийлж, Багахангай-Хөшгийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, тээврийн дэд бүтэц, логистикийн чадавхыг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, “Монголын төмөр зам” ТӨХК-ийг Алтан гадас одонгоор шагналаа.

Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дарга, Тавантолгой төмөр зам ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Артурт Монгол Улсын Гавьяат тээвэрчин цол хүртээлээ.