DC-32 машины механизатор
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Монгол Улсын хууль Хөдөлмөрийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль болон бусад хуулиуд, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам болон бусад дүрэм заавар, Гүйцэтгэх захирал, Суурь бүтцийн дарга, Ахлах механик инженерийн тушаал шийдвэрийг мөрдлөг болгон галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажилгааг хангах
- DCK-32IV-001 машины оператор механик нь машины ашиглалт, техникийн байдалд дүгнэлт өгч ашиглалтыг сайжруулах, техникийн хүчин чадлыг бүрэн ашиглах, машиныг сааталгүй ажиллуулах
- Ажил эхлэхийн өмнө хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын зааварчилгаатай танилцаж гарын үсэг баталгаажуулсан байх
- Ажил олгогчоос ажлын хувцас хамгаалах хэрэгслийг бүрэн өмсөж хэрэглэх
- Ажил эхлэхээс 15 минутаас багагүй хугацаанд ажлын байр болон техник, хэрэгсэлдээ үзлэг хийж илэрсэн зөрчлийг арилгах
- Ажиллах өртөө зөрлөгийн техник захирамжийн акттай танилцаж, аюулгүй замналаар зорчиж байх
- Байгууллагаас олгосон засвар үйлчилгээний багаж хэрэгсэл, галын хорыг зөв зохистой ашиглаж эзэмших
- Хөдөлгөөнд оролцохдоо Төмөр замын Тээврийн тухай хууль, төмөр замын дүрэм, журам, тушаал шийдвэрийг мөрдөж ажиллах
- Техникийн аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллах
- Сар, улирал, жилийн төлөвлөгөөт засваруудыг хийж, машины бүрэн бүтэн хэвийн үйл ажиллагааг хариуцах
- Тогтоосон хугацаанд хийсэн ажлын гафик гаргаж, зам засварын чанарын талаар эцсийн дүгнэлтийг гарган холбогдох ажилтанд хүлээлгэж өгөх
- “Зам засварын ажлыг” өгөгдсөн хугацаанд машиныг өндөр бүтээмжтэй саадгүй ажиллуулах
- Машинд засвар үйлчилгээ хийсэн болон ашиглах шаардлага хангаж байгаа эсэх талаар машин механизмын инженер, механикаар магадлага дүгнэлт гаргуулах
- Хатуу тооцоот багажны ашиглалт, хөдөлгөөн хадгалалтад хяналт тавих
- Хариуцсан машин механизмууд болон ачаа өргөх кран, тоног төхөөрөмжийн техникийн паспорт, үзлэгийн журналыг биечлэн хөтөлж хугацаат туршилт магадлагааны комисст ажиллах
- Техникийн хатуу тооцоот багаж, дохионы хэрэгслүүд, галын хор, багажнуудын хадгалалт хамгаалалтыг биечлэн хариуцаж хөдөлгөөний дэвтэрт бүртгэнэ.
- ХЭМАБ-ын үзлэг хийх, туслах машинчын сахилга бат аюулгүй байдалыг хариуцах, машин техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих
- DCK-32IV-001 машинд шаардлагатай сэлбэгийн жагсаалт гарган машин механизмын инженерт өгөх, машины засвар үйлчилгээ, үзлэгийг графикт хугацаанд гүйцэтгэх
- Машиныг ажлын ба тээвэрлэлтийн горимд шилжүүлэн машины инженерт мэдэгдэх ба технологийн дагуу ажиллуулах, хөдөлгөөнд оролцох, машинд засвар үйлчилгээ хийх хөдөлгөөний ба техникийн аюулгүй ажиллагааг хангах зэрэг машины үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн ажлыг гүйцэтгэнэ.
- Ажлын пру болон чигжих блокны хэвийн ажилгааг хангах ба ямар нэгэн гэмтэл илэрвэл машиныг зогсоох дохио өгч DCK-32IV-001 машины ахлах инженерт механикт мэдэгдэнэ.
- Машины ажлын үед 1-р тэргэнцэр, машстабын котохыг хянах, хөдөлгүүрийн ажиллагааг хянаж ажиллах
- Батлагдсан маршрутаар ажилдаа ирж, буцаж байх
- Ажлын технологи, аюулгүй ажилгааны зааврыг мөрдөн ажиллах
- Ажлын хувцас хамгаалах хэрэгслүүдийг бүрэн зөв хэрэглэж, ашиглаж байгаа тоног төхөөрмж, багаж хэрэгслүүд нь аюулгүй ажилгааны шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих
- Хүмүүсийг аврах, ослын хор уршгийг арилгах гэх мэт онцгой тохиолдлоос бусад тохилдолд ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил гүйцэтгэхгүй байх
- Ажил үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас эрүүл мэндэд нь сөрөг, аюултай байдал бий болсон тохиолдолд ажлаа зогсоож энэ талаар ажил олгогчид мэдэгдэх
- Ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшисэн байх
- Өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх
- Машин механизмын төвийн DCK-001 машины механизатор болон, механикийн ажилтнуудын ээлжийн амралттай, өвчтэй, түр хугацаагаар захиргааны чөлөөтэй байх хугацаанд түр хугацаанд орлон ажиллах
- Байгууллагын удирдах албан тушаалтнуудын болон замын инженер, мастерын зааврын дагуу ажил гүйцэтгэх
- Байгуулагын гражид хариуцсан техникээ зохих журмын дагуу хүлээлгэн өгөх, авах гражийн эмх цэгц, аюулгүй ажилгааны дүрэм журмыг сахих
- Ажил гүйцэтгэх үедээ гарах өртөөний жижүүрт үнэмлэх маршрутаа шалгуулж бичлэг хийлгэж өртөөний техник захирамжийн акттай танилцаж хоорондын замд гарах ёстой.
- Хариуцаж буй ажлын хүрээнд удирдлагуудыг шаардлагатай мэдээллээр түргэн шуурхай хангах;
- Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хийж гүйцэтгэх;
- Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх аливаа үйл ажиллагааг илрүүлсэн тохиолдолд түүнийг зогсоож, тэр тухай шууд удирлагад мэдэгдэх
- Хариуцсан машиндаа засвар үйлчилгээ хийх хуваарийг, зарцуулсан шатах тослох материалын тооцоог гаргах, ажил гүйцэтгэх үед дүрэм, журам, заавар, аюулгүй ажиллах технологийг ажил удирдагч, ажилтан зөрчсөн тохиолдолд ажлаа зогсоож газрын даргад яаралтай мэдэгдэх
- Компанийн хэмжээнд зохион байгуулж байгаа олон нийтийг хамарсан ажлуудад идэвхтэй оролцох.
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
- Дээд боловсролтой бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Хүнд машин механизмын инженер мэргэжилтэй
- Хүнд машин механизмын инженерээр мэргэшсэн
- Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан.
Тусгай шаардлага:
- Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах
- Муу зуршилгүй
- Удирдан зохион байгуулах чадвартай
- Харилцааны өндөр соёлтой
- Багаар ажиллах чадвартай
- Зөв хандлагатай
- Ажлын ачаалал даах болон ажлын хариуцлага хүлээх чадвартай байх.
- Гадаад хэл дээр мэргэжлийн сурах бичиг, гарын авлага ашиглах
- Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
- Эрх зүйн бичиг баримт, бичиг хэрэг боловсруулах, дүн шинжилгээ хийх ур чадвартай
- Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх судалгааны арга зүй эзэмшсэн
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Зам барилгын хэлтэс
- Нээлтийн огноо 2024-04-24
- Хаалтын огноо 2024-05-08