Бидний тухай.
Монгол Улсын эдийн засгийг тэлж, шинэ эргэлтийг бий болгох “Тавантолгой төмөр зам” ХХК нь 2018 оны наймдугаар сарын 08-ны өдөр үүсгэн байгуулагдаж, төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, тээвэрлэх, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн засварлах зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Компанийн танилцуулга
Манай компани төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, тээвэрлэх, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн засварлах зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төмөр замын мэргэшсэн инженерингийн компани юм.
Эрхэм зорилго
Төмөр замын үйл ажиллагаа, төслийн удирдлагыг үндэсний эрх ашигт нийцсэн чанар аюулгүй байдлыг эрхэмлэсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартаар хэрэгжүүлнэ.
Үйл явдлын товчоон
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08 өдрийн 242 дугаар тогтоолын дагуу “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг хамтран байгуулав.
Стратеги төлөвлөгөө 2050
Компанийн стратеги төлөвлөгөөг боловсруулахдаа “Алсын хараа - 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг удирдлага болгов.
Үйл ажиллагаа
Бид бүтээж байна
Хүний нөөц
Компанийн стратегийн тэргүүлэх чиглэлийн нэг болох хүний хөгжлийн асуудлыг системтэйгээр удирдах зорилгоор хүний нөөцийн удирдлагын 2030 он хүртэлх урт хугацааны стратегийг, дунд хугацааны бодлогын баримт бичгийн хамт боловсруулан, хэрэгжүүлж байна. Төмөр замын шинэ төслүүдэд шаардлагатай хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлж, төмөр замын мэргэжлийн их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутнуудын онолын мэдлэгийг баталгаажуулах, тасралтгүй хөгжүүлэн, чадварлаг, бүтээлч, тогтвор суурьшилтай хүний нөөцийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Уг ажлыг шинжлэх ухаанч бодлого, төлөвлөлтөөр удирдан зохион байгуулж, компанийн 2050 он хүртэлх стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлуудыг үе шаттай зохион байгуулж байна.
Тавантолгой төмөр зам ХХК-ийн Ерөнхий инженер Ч.Гартаам: Галт тэрэгний ачаа тээврийг ахисан түвшинд хүргэнэ
Зам тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/37 дугаар тушаалаар батлагдсан “Суурь бүтэц хооронд ачаа солилцох, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам”-ын 2