Замын ахлах инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Хариуцсан төв, цех, хэсгийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод заасан ХАБЭА-н талаарх заалтуудын хэрэгжилтэд хяналт тавих;
- Хариуцсан төв, цех, хэсгийн ажилтнуудад аюулгүй ажиллагааны зааварчилгааг өдөр бүр өгч байх, аюулгүй ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврын мөрдөлтөд хяналт тавьж ажиллах;
- Үйлдвэрлэлийн ажиллагаа, тоног төхөөрөмжийн ашиглалт, техникийн үйлчилгээний явцад аюулгүй ажиллагааны дүрэм, журам, заавар, технологийн карт, хөдөлмөрийн сахилга бат хэрхэн мөрдөгдөж байгаад хяналт тавих;
- Ажлын байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хаалт хамгаалалт, дохио санамж түүнчлэн тэдгээрийн ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах үзлэгийг 7 хоног бүр зохион байгуулах, илэрсэн дутагдал, үл тохирлыг залруулж ажиллах;
- Өндөр эрсдэлтэй ажлыг гүйцэтгэх үед ажиглалт хийж, технологи мөрдөлтийг 7 хоног бүр шалгах, дутагдал, үл тохирлыг залруулах, сайжруулах, сургалт зохион байгуулах арга хэмжээ авах;
- Ажил хуваарилахын өмнө ажлыг аюулгүй гүйцэтгэх зохион байгуулалтын арга хэмжээг авч байх;
- ХАБЭА-н үзлэг шалгалтын акт, илэрсэн аюул, үл тохирол, протокол, үүрэг даалгавар, төлөвлөгөөний биелэлт, гүйцэтгэлийг хугацаанд нь хөтөлж баталгаажуулах;
- ХАБЭА-г сайжруулах талаар сар, жилийн төлөвлөгөөнд өөрсдийн саналыг оруулж шийдвэрлүүлэх, төлөвлөгөөний дагуу хийгдэх ажлуудыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх;
- Харъяалах ажлын байруудад эрсдэлийн үнэлгээ хийхэд оролцох;
- Үйлдвэрлэлийн осол, аюулгүй ажиллагааны ноцтой зөрчил гаргасан үед хэлтсийн дарга болон ХАБЭА инженерт яаралтай мэдэгдэх;
- Ажил гүйцэтгэх үед аюулгүй ажиллагааны дүрмийн заалтуудыг ноцтой зөрчсөн ажилтнуудад хариуцлага тооцох саналыг компанийн захиргаанд оруулах;
- Хариуцсан нэгж, хэсгийн ажилтнуудын ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, ажлын багаж, анхны тусламжийн хэрэгсэл болон галын багаж хэрэгслийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж, ашиглалтад хяналт тавих;
- Хөдөлмөрийн үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
- Дээд боловсролтой байх
- Төмөр замын чиглэлээр чиглэлээр мэргэшсэн
- Мэргэжлээрээ 5-ээс дээш жил ажилласан
Тусгай шаардлага:
- Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах
- Муу зуршилгүй
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Суурь бүтцийн газар
- Нээлтийн огноо 2024-08-16
- Хаалтын огноо 2024-08-30