Авто механизмын мехнаник
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”, “Замын хөдөлгөөний дүрэм”, бусад холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлэн мөрдүүлж ажиллах;
- Авто граж болон автомашиныг хөдөлмөр хамгаалал, цэвэрлэгээ галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг хангуулж ажиллах;
- Хүнд машин механизм болон авто машин механизмыг удирдлагаар хангаж ажиллах
- Шаардлагатай сэлбэг материалын захиалгыг техникийн тодорхойлолтын дагуу гаргаж өгч байх
- Жолооч, операторуудад аюулгүй ажиллах заавар өгч, өдөр тутмын үзлэгт хяналт тавьж мөрдүүлж ажиллах
- Их засвар болон улиралын чанартай засварын ажлыг удирдаж гүйцэтгэх.
- Явсан зам болон түлш шатахууны зарцуулалтыг хянаж ахлах инженерт дүгнэлт гаргаж өгөх
- Ашиглалтын хугацаанд эвдэрч гэмтсэн гэмтлийг оношилж, засвар үйлчилгээтэй холбоотой байнгын ажиллагаанд хяналт тавьж, ажлыг зөв зохистой зохион байгуулах.
- Жолооч операторуудыг технологийн аюулгүй ажиллагааг мөрдүүлж ажиллах
- Засвар үйлчилгээг хийх, хүмүүсийн хэвийн зөв, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.
- Газар, хэлтсийн дотоод үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, хамт олны бүтээлч идэвхи санаачлагыг өрнүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллах;
- Ажлын байрны болон хувийн ХАБЭА-г хангаж ажиллах;
- Байгууллагад хэрэгжиж байгаа санал санаачилга, төсөл хөтөлбөрүүдэд үнэлгээ, дүгнэлт санал өгөх;
- Төсөл хөтөлбөр хэрэгжих үйл явц, байгууллагын зайлшгүй шаардлагын улмаас үүсэн гарахтай холбогдуулан ажилтныг сэлгүүлэх, шилжүүлэн ажиллуулах тохиолдолд үндсэн ажил, албан тушаалыг үл харгалзан ажиллах;
- Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хийж гүйцэтгэх;
- Компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар бусад газар, хэлтэст албан бичгээр саналаа хүргүүлэх, хариу авах, харилцан мэдээлэл солилцох;
- Газар, хэлтсийн ажилтнуудын ажлын уялдааг хангах, хариуцсан хэлтсийн ажилтнуудын ажлыг гүйцэтгэл, үр дүн, сахилга бат зэрэгт хяналт, шаардлага тавьж ажиллах;
- Компанийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам боловсруулах болон мөрдөгдөж буй дүрэм, журмыг талаар санал, дүгнэлт гаргаж, удирдлагад танилцуулж байх;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, өөрийн харъяалах ажлын байр болон үйлдвэрлэлийн орчинд тохирсон дүрэм, журмыг боловсруулахад оролцох;
- ХАБЭА-н үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд ажилтнаа манлайлан ажиллах;
- Осолд дөхсөн тохиолдлыг бүртгэх болон үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар ХАБЭА-ын инженерт мэдээлэх, хамтран ажиллах;
- ХАБЭА хариуцсан хэлтсийн ажилтнуудтай хамтран ажиллах;
- Өөрийн харъяалах ажлын байр болон үйлдвэрлэлийн орчинд ХАБЭА-н үзлэгийг сард 1-ээс доошгүй удаа хийж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах;
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
- Хүнд болон авто механизмын техникч боловсролтой
- Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан
- Гидро ажиллагаатай машин механизмын сургалтад хамрагдсан.
- Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй
- Цахилгаан багаж, тоног төхөөрөмж зөв ашиглах чадамжтай
- Даралтад сав ашиглах сургалтад хамрагдсан.
Тусгай шаардлага:
- Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах
- Муу зуршилгүй
- Илүү цагаар ажиллах
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Суурь бүтцийн газар
- Нээлтийн огноо 2024-02-15
- Хаалтын огноо 2024-03-01