Лабораторийн инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Засвар хариуцсан ахлах инженерээр удирдуулсан багийн бүрэлдэхүүнд орж төлөвлөгөөний дагуу ГТХАБ-ыг сахиж ажиллах;
  • Лабораторийн үйл ажиллагааг эрхлэн зохион байгуулах;
  • Хэмжигч-лаборант нарын хөдөлмөр зохион байгуулалтыг тасралтгүй хийх;
  • Хэмжигч-лаборант нарын ирц бүртгэлийг тогтмол хийж сард 2 удаа табель хэлбэрээр санхүүд өгөх;
  • Депод нийлүүлэгдэж байгаа болон хадгалагдаж байгаа түлшинд хуваарийн дагуу болон гэнэтийн байдлаар ТНТС-тэй хамтран лабораторийн шинжилгээг хийж гүйцэтгэх. Зөрчлийг шуурхай арилгуулах ажлыг зохион байгуулах;
  • Техник үзлэг болон төлөвлөгөөт засварын үед тогтсон технологи, хуваарийн дагуу хөргөлтийн шингэнд лабораторийн шинжилгээг хийх. Зөрчлийг шуурхай арилгуулах ажлыг зохион байгуулах;
  • Техник үзлэг болон төлөвлөгөөт засварын үед тогтсон технологи, хуваарийн дагуу бүх төрлийн тос, тосолгооны материалуудад лабораторийн шинжилгээг хийх. Зөрчлийг шуурхай арилгуулах ажлыг зохион байгуулах;
  • Техник үзлэг болон төлөвлөгөөт засварын үед тогтсон технологи, хуваарийн дагуу бусад дагалдах материал бодисуудад лабораторийн шинжилгээ хийх. Зөрчлийг шуурхай арилгуулах ажлыг зохион байгуулах;
  • Лабораторийн техникийн бичиг баримтын бүрдүүлэлтэд тогтмол хяналт тавьж ажиллах;
  • ХЭМАБ -н дүрмийг ажлын байран дээр тогтмол мөрдөж, өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх;
  • ХЭМАБ -н бүх төрлийн зааварчилгааг ээлжийн лаборант нарт өгч гарын үсгээр баталгаажуулах ажлыг зохион байгуулах;
  • Шуурхай засвар үйлчилгээний ажлын үед шаардлагатай лабораторийн шинжилгээг гардан гүйцэтгэх;
  • Шаардлагатай лабораторийн дүрэм, журам, технологийн карт, горим боловсруулах;
  • Сургалтын төлөвлөгөөний дагуу бүх хичээл сургалтад хамрагдах. Сургалт зохион байгуулах.

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

  • Хими-Технологич мэргэжилтэй Лабораторийн шинжилгээ хийх чиглэлээр мэргэшсэн

                                       

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Зүтгүүрийн аж ахуйн хэлтэс
  • Нээлтийн огноо 2024-05-14
  • Хаалтын огноо 2024-05-28