ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

Компанийн танилцуулга

Тавантолгой төмөр зам ХХК

Монгол Улсын эдийн засгийг тэлж, шинэ эргэлтийг бий болгох "Тавантолгой төмөр зам" ХХК нь 2018 оны наймдугаар сарын 08-ны өдөр үүсгэн байгуулагдаж, төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, тээвэрлэх, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн засварлах зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төмөр замын мэргэшсэн инженерингийн компани юм. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны долоодугаар сарын 304 дүгээр тогтоолоор компанийн хувьцааны 66 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-д, 34 хувийг "Монголын төмөр зам" ТӨХК-д тус тус эзэмшүүлж, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 435 дугаар тогтоолоор компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг "Монголын төмөр зам" ТӨХК хэрэгжүүлэхээр тогтсон нь компанийн үндсэн хөрөнгө, үйл ажиллагааны тогтвортой хөгжлийн нэгэн баталгаа болж байна.

Эрхэм зорилго

Алсын хараа

Олон улсын түвшний төмөр замын үйлчилгээг эрхлэх чадавхтай, үндэсний хэмжээний тэргүүлэх байгууллага байх болно.

Үнэт зүйлс

Удирдлагын манлайлал, мэргэшсэн, өндөр чадавхтай хамт олон, хэрэглэгчээ дээдлэх, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, тогтвортой хөгжил.

Уриа

Төмөр замын үйл ажиллагаа, төслийн удирдлагыг үндэсний эрх ашигт нийцсэн, чанар, аюулгүй байдлыг эрхэмлэсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартаар хэрэгжүүлнэМонгол Улсын эдийн засгийн тулгуур, хөгжлийн зүтгүүр байна.

ҮНДСЭН ЧИГЛЭЛ

ХАРУУЛ ХАМГААЛАЛТ

ТЭЭВЭР ЗУУЧЛАЛ

ТӨМӨР ЗӨМЫН ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮН ЗАСВАРЛАХ

ТӨМӨР ЗАМЫН ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮН УГСРАХ

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ

ТӨМӨР ЗАМЫН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ 23-А149

ТӨМӨР ЗАМЫГ ЧИГЖИГЧ

СЭВ ШАЛГАГЧ ВАГОН

СБУ 4-048-2023

СБУ 2-010-2024

СБУ 1-012-2023

СБЗ 054-2023

СББ 046-2023

СБА 032-2023

ЗОРЧИГЧИЙН ВАГОН

ЗАМ ХЭМЖИГЧ ДЕКАР

ГЕОДЕЗИ ЗУРАГ ЗҮЙ

ВАГОНЫ ГЭРЧИЛГЭЭ

АЧАА ӨРГӨЖ, ТЭЭВЭРЛЭХ МОТОВОЗ

АВТОЗАМ,ЗАМЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ БАРИХ,ЗАСВАРЛАХАД ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ХЯНАЛТ ТАВИХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛ

А267 АЧАА ӨРГӨЖ ТЭЭВЭРЛЭХ МОТОВАЗ

309 ДАГНАСАН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАМЫН ДЭЭД ДООД ЗАСВАР АРЧЛАЛТ

24-А262 ДАГНАСАН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАМ ТАЛБАЙН ОБЪЕКТИЙН ГЭРЧИЛГЭЭ

Үйл явдлын товчоон

  1. 2018 оны үйл явдлууд

    2018 он

    “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг үүсгэн байгуулав

    8-р сар: Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08 өдрийн 242 дугаар тогтоолын дагуу “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг хамтран байгуулав.

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болов

    8-р сар: Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08 өдрийн 242 дугаар тогтоолын дагуу “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болов.

    Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг "Тавантолгой төмөр зам" ХХК-д олгов

    8-р сар: Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 242 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг цуцалж, мөн зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгов.

  2. 2019 оны үйл явдлууд

    2019 он

    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх гэрээ байгуулав

    6-р сар: "Монголын төмөр зам" ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн барилгын ажилд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулав.

    “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцааг “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон “Монголын төмөр зам” ТӨХК-д тус тус эзэмшүүлэв

    7-р сар: Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 304 дүгээр тогтоолоор: “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцааны 66 хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК-д тус тус эзэмшүүлсэн.

  3. 2020 оны үйл явдлууд

    2020 он

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэв

    3-р сар: “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” компани төслийн талбайд (Өмнөговь аймаг, Цогтцэций, Баян-овоо, Ханбогд) эхлүүлэв.

    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний 50 км замыг барьж дуусгалаа

    6-р сар: “Тавантолгой төмөр зам” ХХК Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн ажилд захиалагчийн хяналтын зөвлөх үйлчилгээг үзүүлж, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр эхний 50 км төмөр замын ажлыг дуусгав.

    Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг холбох ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгов

    9-р сар: Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгов.

    Төмөр замын мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

    9-р сар: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орж, үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай төмөр замын инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

    Тавантолгой-Гашуунсухайт төслийн анхны суман шилжүүлгийг угсрав

    10-р сар: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын анхны суман шилжүүлгийг угсарсан бөгөөд төслийн хэмжээнд 2 өртөө, 6 зөрлөг баригдаж, өртөө, зөрлөгүүдэд нийт 77 суман шилжүүлэг угсарна.

  4. 2021 оны үйл явдлууд

    2021 он

    “Стратеги төлөвлөгөө-2050” боловсруулав

    3-р сар: “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон мэргэжлийн баг “Стратеги төлөвлөгөө-2050” урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулан, ТУЗ-ийн тогтоолоор батлав. Ингэснээр төмөр замын компанийн 30 жилийн ирээдүйг урьдчилан харж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байгаа гэдгээрээ онцлог юм.

    100 ширхэг ачааны хагас вагон хүлээн авлаа

    3-р сар: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд тээвэрлэлт хийх 12-9853 загварын 100 ширхэг ачааны хагас вагоныг ОХУ-ын Тихвинскийн вагоны үйлдвэрээс хүлээн авав. Уг загварын вагон нь одоогоор олон улсад тээвэрлэлт хийж буй ачааны вагоны төрлүүдээс даац, багтаамж зэрэг олон үзүүлэлтээр давуу юм.

    Тээвэрлэлтийн хөтөлбөрийг боловсруулан гаргав

    4-р сар: “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон мэргэжлийн баг “Төмөр замын тээврийн хөгжлийн хөтөлбөр-2050” урт хугацааны тээвэрлэлтийн хөтөлбөрийг боловсруулан, ТУЗ-ийн тогтоолоор батлав.

    Эхний 100 км төмөр замыг ашиглалтад орууллаа

    4-р сар: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн эхний 100 км дээд бүтцийг барьж дуусгав. Өдгөө уг төмөр зам дээгүүр аж ахуйн галт тэрэг аялж, төмөр зам барихад шаардагдах бараа, материалыг тээвэрлэж байна.

    Богдхан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг олгов

    8-р сар: Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгов.

    Төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох тухай ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжив

    11-р сар: Гашуунсухайт-Ганцмод боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын хилийн цэг тохирох асуудлыг Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодотговол, уг хурлаар Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох тухай хоёр орны Гадаад харилцааны яамны ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжив. Ийнхүү тус боомтууд төмөр замаар холбогдсоноор Монгол Улс, Хятад Улсын хооронд 60 гаруй жилийн дараа төмөр замын хоёрдахь гарц нээгдэж буй түүхэн үйл явдал юм.

  5. 2022 оны үйл явдлууд

    2022 он

    Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа

    2-р сар: “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн санаачилгаар “Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Уг хурлыг Эдийн засаг, хөгжлийн яам, Шинжлэх ухааны академи, МУИС-ийн Хууль зүйн сургууль, ШУТИС-ийн Механик, Тээврийн сургууль, Төмөр замын дээд сургууль, Улаанбаатар Эрдэм их сургууль, Шихихутуг их сургууль зэрэг байгууллагууд дэмжин, хамтран ажиллав.

    Шилжүүлэн ачих терминалын барилгын ажлыг эхлүүлэв

    5-р сар: Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлт багц асуудлын үйл ажиллагааны хөтөлбөрт Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажил тусгагдсан. Уг ажлын хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 05 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус бүс нутагт ажиллах үеэрээ төслийн барилгын ажлын нээлтэд оролцов.

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

    9-р сар: “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, албаны бусад хүмүүс болон захиалагч, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаниудын бүтээн байгуулагчид оролцов.

  6. 2023 оны үйл явдлууд

    2023 он

    Хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг олгов

    8-р сар: Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 310 дугаар тогтоолоор Монгол-Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д таван жилийн хугацаатай олголоо.

    812 вагоныг бүрэн хүлээн авч дууслаа

    8-р сар: “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулсан “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хүрээнд нийт 812 вагоныг Монгол Улсын хилээр бүрэн хүлээн авч дууслаа.

    2 сая.тонн ачаа тээвэрлэлээ

    12-р сар: "Тавантолгой төмөр зам" ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлж, 2023 онд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 2 сая.тонн ачаа тээвэрлэлээ.

  7. 2024 оны үйл явдлууд

    2024 он

    Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох эрх зүйн үндэс тавигдлаа

    4-р сар: “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т хоёр талын төлөөлөл гарын үсэг зурлаа.

    Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг ашиглалтад орууллаа

    5-р сар: Монгол Улсад анх удаа галт тэрэгний хөдөлгөөн дунд зогсолтгүй ачих, бүрэн автомат ажиллагаатай инженерийн байгууламж бүхий “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийг ашиглалтад оруулж үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.

    “Вагон засварын депо”-г ашиглалтад орууллаа

    5-р сар: Жилд 1300-1500 орчим вагонд их болон дунд засвар хийх хүчин чадалтай технологийн хамгийн сүүлийн үеийн автомат болон хагас автомат тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон “Вагон засварын депо”-г Тавантолгой өртөөнд ашиглалтад орууллаа.

    “Зүтгүүрийн депо”-г ашиглалтад орууллаа

    5-р сар: АНУ-ын зүтгүүрт зориулан тусгай зураг төсөл, төлөвлөлтийн дагуу барьж байгуулсан нэг зэрэг 6 зүтгүүрт арчилгаа, засвар үйлчилгээ хийх хүчин чадалтай “Зүтгүүрийн депо”-г Тавантолгой өртөөнд ашиглалтад орууллаа.

  8. 2025 оны үйл явдлууд

    2025 он

    ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

    2-р сар: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

    ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ УИХ-ААР СОЁРХОН БАТАЛЛАА

    3-р сар: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

    ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

    5-р сар: Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2025 оны хоёрдугаар сарын 14-нд байгуулснаас гурван сарын дараа буюу 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.

    САНХҮҮЖИЛТИЙН ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

    8-р сар: Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу төслийн санхүүжүүлэгчээр "Эрдэнэс Тавантолгой" ХК, захиалагчаар “Тавантолгой төмөр зам" ХХК, гүйцэтгэгчээр "Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп" ХХК хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийн гурван талт гэрээг байгууллаа.

Стратеги төлөвлөгөө 2050

Стратегийн зорилго

2050 он хүртэлх стратегийн зорилго, хөтөлбөрүүд