ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

Тээврийн менежер

Тавигдах шаардлага

Үндсэн:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Багаар ажиллах болон зохион байгуулах ур чадвартай,эрх зүйн бичиг баримт,бичиг хэрэг боловсруулах,дүн шинжилгээ хийх ур чадвартай
  • Санаа бодлоо оновчтой зөв илэрхийлэх чадвартай
  • Харилцааны ур чадвартай
  • Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх

Мэргэжлийн болон нэмэлт:

  • Авто зам,төмөр зам,агаар,усан тээврээр ачаа тээвэрлэх дүрэм,олон улсын ачаа тээврийн тухай хэлэлцээрийн дагуу ачаа тээвэрлэлтийн оновчтой арга,маршрутыг судлан тээвэрлэлтийг удирдан зохион байгуулах
  • Тээврийн үйлчилгээний эрэлтийг судлах,урьдчилан таамаглах,тээврийн үйлчилгээний нэр төрийг өргөжүүлэх,эрэлт хэрэгцээг хангах
  • Тээврийн үйлчилгээний хэрэглэгчидтэй харилцаа тогтоох,үйлчлүүлэгчидтэй гэрээ,хэлэлцээр,бизнесийн харилцаа холбоог зохион байгуулах,нэмэлт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахад тээврийн компанийн нэрийн өмнөөс шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх
  • Төмөр зам,гааль,мэргэжлийн хяналт зэрэг байгууллагуудын дүрэм,журам,тушаал шийдвэрийг судалж,хэрэгжүүлж ажиллах
  • Ачаа тээвэрлэх гэрээ,хэлэлцээрийг хэрэгжүүлэх,удирдан зохион байгуулах,үйлчлүүлэгчдийг мэдээ мэдээлэл,лавлагаагаар хангаж ажиллах
  • Тээврийн үйлчилгээг илүү таатай нөхцөлөөр үзүүлэх тээврийн компаниудыг хайх,тээврийн компаниудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах
  • Тээврийн төлбөр тооцооны тайлан мэдээг нэгтгэх,танилцуулах бүртгэл хөтлөх,тээвэр зуучийн үр ашгийн шинжилгээ,тооцоолол үйлдэх

Тусгай шаардлага:

  • Орон нутагт ажиллах боломжтой байх

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

ХЭЛТЭС

Ачаа тээвэр логистикийн хэлтэс

НЭЭЛТИЙН ОГНОО

2024-11-01

ХААЛТЫН ОГНОО

2024-12-01

ОРОН ТОО

1

ТӨЛӨВ

Хаалттай