Систем хөгжүүлэгч
Тавигдах шаардлага
Үндсэн:
- Тээврийн цогц программ хангамжийг эх кодын хамт хүлээн авах, цаашид программ хангамжийн хөгжүүлэлт хийх, хэвийн ажиллагааг тогтмол хангах;
- Бусад төмөр замын болон харилцаатай ажилладаг байгууллагын програм хангамжийн сүлжээтэй уялдуулах, холбох ажлыг санаачлан, зохион байгуулж ажиллах;
- Компанийн хэмжээд нэгдсэн программ хангамжийн системийн хэтийн төлвийг тодорхойлох, түүндээ тулгуурлан бүрэн цахимжуулах зорилт тавин ажлаа төлөвлөн зохион байгуулах;
- Компанийн үйл ажиллагаанд шинээр болон нэмэлтээр программ хангамж шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хэлтэстэй хамтран техникийн даалгаврыг боловсруулах;
- Бусад хэлтсийн захиалгыг үндэслэн шинээр программ хангамж бичих, ашиглалтад оруулах, программын хэвийн ажиллагаа, хөгжүүлэлтийг хариуцах;
- Статистик тоон мэдээ, мэдээллийг infographics, one page report, видео шторк гэх мэт хэлбэрээр бэлтгэх;
- Хэлтсээс гарах цахим тайлан мэдээг хариуцан ажиллах, тогтмол хөгжүүлэлт, сайжруулалт хийх.
- Удирдах зохион байгуулах,манлайлах,багаар ажиллах чадвартай байх
- Асуудлыг шийдвэрлэх,шийдвэр гаргах чадвартай байх
- Шинийг санаачлах,үнэнч шударга,ажилдаа хариуцлагатай ханддаг байх
Мэргэжлийн болон нэмэлт:
- Программ хангамж, мэдээллийн технологийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан туршлагатай;
- Back End, Front End technology-оор програм бичдэг;
- Javascript, React, CSS зэрэг програмын хэлийг эзэмшсэн;
- MySQL, PostGre, Oracle зэрэг database ашигладаг;
- Багаар ажиллах болон зохион байгуулах, тогтмол өсөж дэвших, шинийг эрэлхийлэх, санаачлах ур чадвартай;
- Гар утасны аппликейшн зохион бүтээж, хөгжүүлж байсан туршлагатай бол давуу тал болно;
- Цаашид “Тавантолгой төмөр зам” ХХК-д тогтвор суурьшилтай ажиллах;
Тусгай шаардлага:
- Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, нийтээр амрах баярын болон амралтын өдрүүдэд ажиллах;
- Ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар ажил, албан тушаал хавсран буюу орлон гүйцэтгэх.
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нээлттэй ажлын байрны тухай
ХЭЛТЭС
Статистик, систем хөгжүүлэлтийн хэлтэс
НЭЭЛТИЙН ОГНОО
2024-08-16
ХААЛТЫН ОГНОО
2024-08-30
ОРОН ТОО
1
ТӨЛӨВ
Хаалттай