ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

Зүтгүүрийн бүртгэл тооцооны инженер

Тавигдах шаардлага

Үндсэн:

  • Төмөр замын тээврийн тоон ба чанарын үзүүлэлтийн хатуу тайланг гаргах, тайлагнах.
  • Зүтгүүрийн ашиглалтын ажлын тоо ба чанарын үзүүлэлт, үндсэн үзүүлэлтийн тайланг гаргах, хугацаанд нь тайлагнах.
  • Зүтгүүрийн түлш, тосны зарцуулалт, хэтрэлт, хэмнэлтийн тайлан гаргах, хугацаанд нь тайлагнах.
  • Зүтгүүрийн бригадын цаг, цалингийн бүртгэл хөтлөх, тайлан гаргах.
  • Зүтгүүрийн депогоос анхан шатны бичиг баримтыг тогтоосон хугацаагаар татан авч тайлангийн өгөгдөлтэй нэг бүрчлэн тулган шалгах, илэрсэн алдааг арилгуулах.
  • Анхан шатны бичиг баримтыг холбогдох тайлангийн хамт анхан шатны нэгжээс хүлээн авч, бүртгэл хөтлөлтөнд тогтмол тулгалт хийх.
  • Тайлан гаргасан анхан шатны бичиг баримтыг тогтоосон хугацаанд эмхлэн цэгцэлж архивын нэгж болгох, цахим архив үүсгэх.

Мэргэжлийн болон нэмэлт:

  • Программ хангамж, мэдээллийн технологийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан туршлагатай;
  • Back End, Front End technology-оор програм бичдэг;
  • Avascript, React, CSS зэрэг програмын хэлийг эзэмшсэн;
  • MySQL, PostGre, Oracle зэрэг database ашигладаг;
  • Багаар ажиллах болон зохион байгуулах, тогтмол өсөж дэвших, шинийг эрэлхийлэх, санаачлах ур чадвартай;
  • Гар утасны аппликейшн зохион бүтээж, хөгжүүлж байсан туршлагатай бол давуу тал болно;
  • Цаашид “Тавантолгой төмөр зам” ХХК-д тогтвор суурьшилтай ажиллах;

Тусгай шаардлага:

  • Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, нийтээр амрах баярын болон амралтын өдрүүдэд ажиллах;
  • Ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар ажил, албан тушаал хавсран буюу орлон гүйцэтгэх

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

ХЭЛТЭС

Статистик, систем хөгжүүлэлтийн хэлтэс

НЭЭЛТИЙН ОГНОО

2024-07-08

ХААЛТЫН ОГНОО

2024-09-09

ОРОН ТОО

1

ТӨЛӨВ

Хаалттай