ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

Хэсэглэл хариуцсан барилгын инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн барилга угсралтын өдөр тутмын ажлын гүйцэтгэлд мэргэжлийн хяналт тавих, барилгын болон техникийн зураг төслийн ажлуудад захиалагчийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй.
  • Төмөр замын төслийн барилга, байгууламжийн зураг, төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн ажлын даалгавар боловсруулах
  • Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд гишүүнээр ажиллах, тендерийн холбогдох баримт бичгүүдээр архивын нэгж үүсгэн, архивт хүлээлгэн өгөх
  • Барилгын зураг, төслийг улсын экспертизээр хянуулах ажлыг зохион байгуулах
  • Барилга ажлын техникийн нөхцөл, газрын зөвшөөрөл, хайгуул, судалгааны ажлыг зохион байгуулах, барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах, бэлтгэл ажлыг хангах
  • Барилга угсралтын ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт гүйцэтгэх, хяналтын чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагатай нягт хамтран ажиллах
  • Барилгын гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарын ажлыг уялдуулан техникийн удирдлагаар хангаж өдөр тутмын үйл ажиллагаанд нь мэргэжлийн хяналт тавих
  • Монгол улсад мөрдөгдөж буй барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах
  • Шаардлагатай зураг, эскиз, төлөвлөлтийг хийж гүйцэтгэх, удирдлагыг мэргэжлийн зүгээс мэдээ мэдээллээр хангах
  • Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Техникийн болон Улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах
  • Төслийн холбогдолтой баримт бичгүүдээр архивын нэгж үүсгэн, архивт хүлээлгэн өгөх
  • Их засвар болон улиралын чанартай засварын ажлыг удирдаж гүйцэтгэх.
  • Ашиглалтын хугацаанд эвдэрч гэмтсэн гэмтлийг оношилж, засвар үйлчилгээтэй холбоотой байнгын ажиллагаандд хяналт тавьж, ажлыг зөв зохистой зохион байгуулах.
  • Засвар үйлчилгээг хийх, хүмүүсийн хэвийн зөв, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.
  •  ажлыг удирдаж гүйцэтгэх.
  • Засвар үйлчилгээг хийх, хүмүүсийн хэвийн зөв, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.
  • Зураг төсөл унших, угсралтад хяналт тавих.
  • Барилга, байгууламжийн гэмтлийг тодорхойлох, засварлах.
  • Барилга ашиглалт үйлчилгээ, өргөтгөл сайжруулалтын ажлыг санаачлах, боловсруулах.
  • Барилга ашиглалтын засвар үйлчилгээг тухай бүрт хийлгүүлэх.
  • Барилга, байгууламжийн урсгал засвар болон их засварын хугацааг тодорхойлж төлөвлөгөөг боловсруулах;
  • Газар, хэлтсийн дотоод үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, хамт олны бүтээлч идэвхи санаачлагыг өрнүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллах;
  • Ажлын байрны болон хувийн ХАБЭА-г хангаж ажиллах;
  • Байгууллагад хэрэгжиж байгаа санал санаачилга, төсөл хөтөлбөрүүдэд үнэлгээ, дүгнэлт санал өгөх;
  • Төсөл хөтөлбөр хэрэгжих үйл явц, байгууллагын зайлшгүй шаардлагын улмаас үүсэн гарахтай холбогдуулан ажилтныг сэлгүүлэх, шилжүүлэн ажиллуулах тохиолдолд үндсэн ажил, албан тушаалыг үл харгалзан ажиллах;
  • Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хийж гүйцэтгэх;
  • Компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар бусад газар, хэлтэст албан бичгээр саналаа хүргүүлэх, хариу авах, харилцан мэдээлэл солилцох;
  • Газар, хэлтсийн ажилтнуудын ажлын уялдааг хангах, хариуцсан хэлтсийн ажилтнуудын ажлыг гүйцэтгэл, үр дүн, сахилга бат зэрэгт хяналт, шаардлага тавьж ажиллах;
  • Компанийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам боловсруулах болон мөрдөгдөж буй дүрэм, журмыг талаар санал, дүгнэлт гаргаж, удирдлагад танилцуулж байх;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, өөрийн харъяалах ажлын байр болон үйлдвэрлэлийн орчинд тохирсон дүрэм, журмыг боловсруулахад оролцох;
  • ХАБЭА-н үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд ажилтнаа манлайлан ажиллах;
  • Осолд дөхсөн тохиолдлыг бүртгэх болон үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар ХАБЭА-ын инженерт мэдээлэх, хамтран ажиллах;
  • ХАБЭА хариуцсан хэлтсийн ажилтнуудтай хамтран ажиллах;
  • Өөрийн харъяалах ажлын байр болон үйлдвэрлэлийн орчинд ХАБЭА-н үзлэгийг сард 1-ээс доошгүй удаа хийж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах;
  • “Амь нас хамгаалах 6 дүрэм” зөрчсөн ажилтнуудад ХАБЭА-н удирдлагын тогтолцооны журмын дагуу хариуцлага тооцох;

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Дээд боловсролтой
  • Иргэний ба үйлдвэрийн барилгын чиглэлээр мэргэшсэн
  • Барилга угсралт болон ашиглалтын чиглэлээр мэргэшсэн
  • Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан.

Тусгай шаардлага:

  • Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах
  • Муу зуршилгүй
  • Удирдан зохион байгуулах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой
  • Багаар ажиллах чадвартай
  • Зөв хандлагатай
  • Ажлын ачаалал даах болон ажлын хариуцлага хүлээх чадвартай байх.
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Эрх зүйн бичиг баримт, бичиг хэрэг боловсруулах, дүн шинжилгээ хийх ур чадвартай
  • Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх судалгааны арга зүй эзэмшсэн

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

ХЭЛТЭС

Суурь бүтцийн газар

НЭЭЛТИЙН ОГНОО

2024-02-15

ХААЛТЫН ОГНОО

2024-03-15

ОРОН ТОО

2

ТӨЛӨВ

Хаалттай