Оператор /Авто самсомал/
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Монгол Улсын хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль болон бусад хуулиуд, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам болон бусад дүрэм зааврыг мөрдөх
- Ахлах механик инженерийн шийдвэрийг мөрдлөг болгон галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангах,
- Газар шороо, зам засварын ажил, түүнтэй адилтгах машины операторч нь газар ухах, ангилах, тэгшлэх, нягтруулах ажлыг гүйцэтгэх машиныг ажиллуулна.
- Машины бүрэн бүтэн байдлыг хариуцах
- Машиныг дагалдан ирсэн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, ариг гамтай ашиглах
- Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах
- Техникийн бүрэн бүтэн байдлыг өдөр бүр ханган сервис үйлчилгээ болон үзлэг оношилгоог стандарт нормын дагуу тогтмол хийлгэж ажиллах;
- Машин механизм, тоног төхөөрөмжийн урсгал засвар, их засварын төлөвлөгөөг мөрдөж, шаардлагатай тохиолдолд удирдлагадаа мэдэгдэх;
- Шаардлагатай үед болон тогтоосон хуваарийн дагуу машин механизм, тоног төхөөрөмжийн цэвэрлэх;
- Машин механизм, тоног төхөөрөмжийн ашиглалт хариуцах
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх;
- Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах;
- Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх
- Ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх;
- Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх;
- Ажил үүргээ гүйцэтгэхэд аюултай орчин, нөхцөл байдал үүсэх магадлалтай эвдрэл гэмтлийг урьдчилан илрүүлж, ахлах механик инженер болон зохих албан тушаалтанд нь мэдэгдэх;
- Ажлын технологи аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөж ажиллах
- Ажилд гарахын өмнө ажиллын байр, машин механикмд үзлэг хийх
- Машинаар ажил үүрэг гүйцэтгэх
- Машиныг цэвэрлэх
- Бусад машинууд дээр шилжин ажиллах(ангилалд тохирсон)
- Хариуцаж буй техникийг паспортын дагуу ашиглах;
- Компанийн хэмжээнд зохион байгуулж байгаа олон нийтийг хамарсан ажлуудад идэвхтэй оролцох;
- Өөрийгөө болон өөрийн хариуцаж буй ажлыг байнга хөгжүүлэх;
- Өөрийн хариуцсан ажлын хүрээнд холбогдох баримт бичгийн цэгцлэх, архивлах, хүлээлгэн өгөх;
- Машин механизмийг улсын үзлэг, оношилгоонд оруулж гэрчилгээжүүлэх
- Шатах тослох материал, сэлбэг хэрэгслийн зарцуулалтын тайлан гаргах
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
- Бүрэн дундаас дээш боловсролтой
- Индүү операторын мэргэшсэн үнэмлэхтэй
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан
Тусгай шаардлага:
- Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах
- Муу зуршилгүй
- Харилцааны өндөр соёлтой
- Багаар ажиллах чадвартай
- Зөв хандлагатай
- Эрсдэлийг удирдах чадвартай
- Хүлээцтэй шударга зан чанартай
- Ажлын ачаалал даах болон ажлын хариуцлага хүлээх чадвартай байх.
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нээлттэй ажлын байрны тухай
ХЭЛТЭС
Суурь бүтцийн газар
НЭЭЛТИЙН ОГНОО
2024-02-15
ХААЛТЫН ОГНОО
2024-03-15
ОРОН ТОО
2
ТӨЛӨВ
Хаалттай