ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

Ачаа тээврийн бүртгэл тооцоо хариуцсан инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Төмөр замын тээврийн тоон ба чанарын үзүүлэлтийн хатуу тайланг гаргах, тайлагнах;
  • Компанийн удирдлага, Санхүү төлөвлөлтийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв, Үндэний статистикийн хороонд тус тус холбогдох дүрэм, журмын дагуу мэдээ, тайланг хугацаанд нь хүргүүлэх;
  • Тайлангийн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, судалгаа, төлөвлөлт боловсруулж ажиллах;
  • Тайлан гаргах анхан шатны бичиг баримтын бүртгэл хөтлөлтөнд тогтмол хяналт шалгалт хийх;
  • Тайлангийн үзүүлэлтүүдэд анализ хийж, удирдлага болон холбогдох хэлтсүүдтэй хамтран ажиллах;
  • Ажлын үндсэн чиг үүргийн хүрээнд аливаа тайланг гаргаж, шууд удирдлагад тухай бүрт тайлагнаж ажиллах;

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Төмөр замын ашиглалтын мэргэжилтэй;
  • Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан;
  • Багаар ажиллах болон тоо, мэдээ, тайлан боловсруулах ур чадвартай;
  • Компьютерын хэрэглээний программуудыг эзэмшсэн;
  • Шаардлагатай үед Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд уртын ээлжинд /ростероор, өдрийн цагт/ ажиллах боломжтой;
  • Мэдээ, тайланг боловсруулах, хөгжүүлэх тал дээр идэвхи, санаачлагатай ажиллах;
  • Цаашид “Тавантолгой төмөр зам” ХХК-д тогтвор суурьшилтай ажиллах;

Тусгай шаардлага:

  • Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, нийтээр амрах баярын болон амралтын өдрүүдэд ажиллах;
  • Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын хүрээнд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүр, шуурхай гүйцэтгэх, тайлагнах;
  • Ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар ажил, албан тушаал хавсран буюу орлон гүйцэтгэх.

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

ХЭЛТЭС

Статистик, систем хөгжүүлэлтийн хэлтэс

НЭЭЛТИЙН ОГНОО

2024-07-08

ХААЛТЫН ОГНОО

2024-09-09

ОРОН ТОО

1

ТӨЛӨВ

Хаалттай