Чингэлэг өргөгчийн оператор /Хөлсөөр ажиллах гэрээт/
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Авто машин, вагон, талбайн хооронд ачааг шилжүүлэн ачих, зөөвөрлөх;
- Ачаа вагон хүлээлцэгчийн заавраар ачааг өргөх, буулгах. Оосорлогч болон дохиочинтой ажиллах үед ачаа вагон хүлээлцэгчийн хяналтанд дохиочны дохиогоор ачилт, буулгалтын ажиллагааг хийх;
- Машин, механизмын бүрэн бүтэн байдлыг хангах, гэмтэл илэрсэн үед ажлыг яаралтай зогсоож ажил удирдагчид мэдэгдэн, гэмтлийг арилгуулах арга хэмжээ авах;
- Машин механизмын урсгал засвар үйлчилгээг хийх;
- Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон ачааны бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах;
- Чингэлэг ачигчаар өргөж буй ачааны жин, фитинг, өргөх хэрэгсэлд хяналт тавих;
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
- Чингэлэг ачигч ашиглах буюу жолоодох эрхийн үнэмлэхтэй байх.
- Машин механизм, бусад төрлийн ачаа өргөх машин механизм жолоодох, В ба түүнээс дээш жолооны ангилалтай.
- Бусад төрлийн ачаа өргөх машин механизм жолоодож байсан, засварчин хийж байсан буюу мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Тусгай шаардлага:
- Орон нутагт /Өмнөговь аймаг/ ажиллах боломжтой байх.
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нээлттэй ажлын байрны тухай
ХЭЛТЭС
Ачаа, тээвэр логистикийн хэлтэс
НЭЭЛТИЙН ОГНОО
2024-11-21
ХААЛТЫН ОГНОО
2024-12-21
ОРОН ТОО
4
ТӨЛӨВ
Хаалттай