ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ, САЛБАРЫН ШАГНАЛ ХҮРТСЭН "ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМЧДАДАА" ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ

2023-08-04
Railway Project Image

Монгол Улсад төмөр замын тээврийн салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан төмөр замын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг төрийн дээд одон медаль, салбарын тэргүүний шагналаар шагнасныг өнөөдөр /2023.08.04/ гардууллаа.

📍 "Хүндэт төмөр замчин" тэмдгээр

Ачаа, тээвэр логистикийн хэлтсийн Тооцооны хэсгийн дарга Б.Шинэжил,

Хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтсийн Ахлах инженер М.Халиунжаргал,

Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтэн Ч.Баярцэцэг нарыг,

📍“Онц тээвэрчин” хүндэт тэмдгээр

Зам барилгын хэлтсийн Машин механизмын жолооч Г.Батжаргал,

Захиргаа удирдлагын газрын машин механизмын төвийн жолооч Л.Баярсайхан нарыг тус тус шагналаа.