ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН УРТ ГҮҮР, ЖААЗАН ГҮҮР, УС ЗАЙЛУУЛАХ ХООЛОЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛД ШААРДЛАГАТАЙ АРМАТУР БЭЛДЭЦИЙН АЖИЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. 
Өнөөдрийн байдлаар: 
- Урт гүүрийн өрөмдмөл шон суурь-114ш, тулгуур-1ш, 
- Хуваарилах хавтан /доод хөндлөн нуруу/-6ш, 
- Ус зайлуулах хоолойн 12 байршилд суурийн ухмалын ажил, 
- Элс хайрган суурийн ажил 2 байршилд хоолойн, 
- Дөрвөлжин хоолойн доод хавтангийн арматурчлал болон бетон цутгалтын ажил 2 байршилд 
- Жаазан гүүрийн суурийн ухмалын ажил 1 байршилд тус тус хийгдээд байна.

Төслийн хүрээнд 9413.54 метр урт гүүрийн ажилд 6,403.59 тонн, жаазан гүүрийн ажилд 568.6 тонн, 19 байршлын дөрвөлжин хоолойн ажилд 826.06 тонн, 9 байршлын дугуй хоолойн ажилд 77.73 тонн арматур ашиглахаар төлөвлөсөн бөгөөд эдгээр нь БНХАУ-ын GB/T149962-2020, TB 10092-2017 болон MNS JIS G3112:2002 стандартын шаардлагыг бүрэн хангасан байна. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэгч байгууллага нийт 2,147.99 тонн арматурын бэлдэцийг бэлтгээд байна.
 
Арматур бэлтгэх талбайд арматур ороох машин, арматур шулуутгагч машин тус бүр хоёр ширхэг, арматур тасдагч, матагч тус бүр дөрвөн ширхэг, найман ширхэг цахилгаан гагнуурын аппарат, хоёр арматур тээвэрлэх машин, дөрвөн автокран, 53 ажилтан ажиллаж байна.

Арматур бэлтгэх талбай нь цаг агаарын нөхцлөөс шалтгаалан ажлын тасалдал үүсэхээс сэргийлэх, логистикийн зардлыг бууруулах, материалын хаягдлыг багасгах, бүтээн байгуулалтын ажлын үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Төслийн Хяналтын хэлтсийн инженер, техникийн ажилтнууд  арматурын чанарыг нарийн хянаж, барилгын аюулгүй байдал, хийц бүтээцийн чанарын шаардлага хангах зорилгоор төмөр замын барилгын стандарт, зураг төслийн шаардлагын дагуу хяналт тавин ажиллаж байна.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *