ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОДЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Өмнөговь аймгийн Ханбогд суманд хэрэгжиж буй “Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажил 2025 оны 10 дугаар сарын 23–30-ны хооронд төлөвлөгөөний дагуу үргэлжиллээ.

Өмнөх хугацаанд талбайн бэлтгэл ажил түлхүү явагдаж байсан бол сүүлийн долоо хоногт гүүр, хоолойн суурийн ажил эрчимжиж, газар дээрх угсралтын гүйцэтгэл төлөвлөгөөний дагуу ахицтай үргэлжилж байна.

Багц 1-ийн хүрээнд доод бүтцийн гүүр, хоолойн ажлууд хамгийн өндөр гүйцэтгэлтэй байна. Үүнд, дугуй хоолойн суурийн ухмалын ажил 87.58%, Элс хайрган суурийн ажил 21.65%, дөрвөлжин хоолойн суурийн ухмалын ажил – 34.33%, Жаазан гүүрийн суурийн ухмал – 36.88% хувийн гүйцэтгэлтэй байна.

Гүүрийн ажлуудаас В172-р тулгуурын хэв хашмал угсралтын ажил, В168-р тулгуурын хөндлөн нурууны арматурчлалын ажил тус тус хийгдэж байна. Мөн В167-р тулгуурын хөндлөн нурууны бетон цутгалтын ажил бүрэн дуусаж, В168, В169-р тулгуурын доод хөндлөн нурууны улны түвшин, В171-р тулгуурын их биений тэнхлэг, В176-р тулгуурын хэв хашмалын түвшин шалгуулах ажлуудыг гүйцэтгэсэн.

Үүнтэй зэрэгцээд шон суурь, хөндлөн нуруу, дөрвөлжин хоолой болон жаазан гүүрийн арматур бэлтгэх зэрэг ажил тасралтгүй явагдаж, талбайд 13 инженер техникийн ажилтан, 193 ажилчин нийт 206 ажилтан ажиллаж байна.

Мөн төслийн барилга угсралтын бэлтгэл ажлыг тасралтгүй үргэлжлүүлж дараах ажлууд урагшилсан үзүүлэлттэй байна: Үүнд, Бетон зуурмагийн үйлдвэрийн угсралтын ажил – 79.5%, арматур бэлтгэх талбай – 81.5%, Дайрга хадгалах агуулах – 56.19%, ажилчдын кемп байгуулах ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Өмнөговь аймгийн Байгаль орчны газраас өгсөн зөвлөмжийн дагуу ажилчдын кемпийн хажууд бохир ус цэвэрлэх байгууламж байгуулах ажил эхэлсэн.

Мөн орон нутгийн “Хан дизель”, “Хот тохижилт” ОНӨААТҮ-үүдтэй хамтран ус, хог, бохирын менежментийн гэрээний төслийг боловсруулж байна.

Галба–Өөш долоодын говийн сав газрын 5 худагт ус ашиглах гэрээ байгуулахаар тохиролцсон бөгөөд техникийн үнэлгээ хийгдэж байна.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *