ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОДЫН БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 “Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам” төслийн хүрээнд “Тавантолгой Төмөр Зам” ХХК-ийн инженерийн баг БНХАУ-ын нутаг дэвсгэрт байрлах гүйцэтгэгч “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавин ажиллаж байна 

🏭 Тус үйлдвэр нь цагт 360 м³ бетон үйлдвэрлэх хүчин чадалтай, 2×HZS180 маркийн автомат холих төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн байгууламж юм. Элсийг угааж боловсруулдаг, дүүргэгчийг халаах систем бүхий агуулахад хадгалдаг зэрэг технологийн шийдлүүд нь улирлын нөхцөлөөс үл хамааран өндөр чанарын бетон үйлдвэрлэх боломж бүрдүүлж байна.

Үйлдвэрийн дэргэдэх дам нуруу үйлдвэрлэх хэсэгт төмөрбетон Т хэлбэрийн дам нурууг бүрэн автомат хэв хашмалын системээр үйлдвэрлэж, уураар арчилж бат бэхийг ханган ажиллаж байгаа бөгөөд одоогоор 60 ширхэг дам нуруу бэлэн болсон байна.

Мөн үйлдвэр нь олон улсын стандартын дагуу бетон болон дүүргэгч материалын чанар, бат бэх, нягт, ширхэглэлийн шинжилгээ хийдэг иж бүрэн лабораторитой. Инженерийн баг үйлдвэрлэлийн бүх шатанд хяналт тавьж, төслийн бүтээцийн чанар, стандартыг найдвартай ханган ажиллаж байна.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *