ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
Төслийн БНХАУ талын барилга угсралтын бэлтгэл ажил бүрэн дууссан. Үүнд бетон зуурмагийн үйлдвэр, дайрга хадгалах агуулах, оффис, лабораторийн барилга байгууламж, дам нуруу бэлтгэх талбайн ажлууд багтсан.
Барилга угсралтын ажлын хүрээнд:
• 2 ширхэг захын тулгуур,
• 33 ширхэг завсрын тулгуурын ажил бүрэн хийгдсэн,
• Нийт 94 дам нуруу үйлдвэрлэхээс 85 дам нурууг бэлэн болгосон байна.
Мөн Хятадын талын төмөр замын төгсгөл хэсэгт дам нуруу тавих механизм суурилуулжээ.
Монгол Улсын хаалттай бүсэд хэрэгжиж буй төслийн Багц-1 (төмөр замын дээд, доод бүтэц) болон Багц-2 (урт гүүрийн ажил)-ын барилга угсралтын ажлууд хэвийн үргэлжилж байна.
Бэлтгэл ажлын явц
Төслийн хүрээнд ажилчдын кемп, оффисын барилга, хаалттай бүсийн хашаа, бетон зуурмагийн үйлдвэрүүдийн барилга угсралтын ажил бүрэн дууссан.
Одоогоор:
• Пүүний барилга угсралт – 97%,
• Арматур бэлтгэх талбай – 82%,
• Материал агуулах талбай – 56%.
• Түр цахилгааны шонгийн утас татах ажил дууссан байна.
Төслийн талбайд 150 инженер, техникийн ажилтан, 75 нэгж машин механизм ажиллаж байна.
Барилга угсралтын ажлын гүйцэтгэл
• Багц-1-ийн хүрээнд төмөр бетон дугуй хоолойн ажлын 90.9% хийгдсэн.
• Түр замын ажил 51.7%-ийн гүйцэтгэлтэй байна.
• Багц-2 (урт гүүр)-ын шон суурийн ажил нийт төлөвлөгөөний 24.85%-д хүрч, 2382 ширхэг суурь цутгахаас 620 ширхэг суурийг гүйцэтгээд байна.

Сэтгэгдэлүүд