ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД ЧИГЛЭЛИЙН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ 9,31 ХУВЬТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төслийн 8 багц ажил өнөөдрийн /2026.01.12/ байдлаар 9,31 хувьтай хэрэгжиж байна.

Тодруулбал, багц 1 буюу дээд доод бүтцийн ажил 0.47 хувь, багц 2 буюу урт гүүрийн ажил 8,84 хувийн гүйцэтгэлтэй.

Монгол Улс талын төмөр замын бүтээн байгуулалтын төслийн 8 багц ажлаас төмөр замын дээд, доод бүтцийн ажлууд өвлийн сул зогсолтын хамгаалалтын ажлууд хийж түр зогссон. Хоёрдугаар багц буюу урт гүүрийн барилга угсралтын ажил хэвийн явагдаж байна.

Урт гүүрийн ажлын хүрээнд 2382 ширхэг шон суурийн ажил хийгдэхээс 1241 ширхэг, 291 ширхэг тулгуурын хөндлөн нуруу байгуулах /Ростверк/-аас 10 ш, 287 ш завсрын тулгуур байгуулахаас 3 ширхгийг хийж гүйцэтгэсэн.

Түр цахилгаан хангамжийн ажлын хүрээнд 4 километр уртад 74 тулгуур суулгаж, 35/10 кВ-ын 3 хэлхээт ЦДКШугам татсан. 4 байршилд КТП суурилуулсан бөгөөд БНХАУ-аас эрчим хүчинд холбох зөвшөөрлийн ажил хүлээгдэж байна.

Төслийн хүрээнд хэрэглэх бетоны материал болох дайргыг нөөцлөхөөр чулуу бутлуурын үйлдвэр угсрах ажил хийгдэж дууссан.

Бетон хэрэглэх дүүргэгч материалыг эхний ээлжинд нийт 150000м3-ийг тэслэж нөөцлөхөөр төлөвлөж байгаа ба төслийн талбайд өрөмдлөгийн ажил хийгдэж эхэллээ

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *