ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

ГАШУУНСУХАЙТ ӨРТӨӨГ АЮУЛТАЙ АЧААНД НЭЭЛТТЭЙ ӨРТӨӨГӨӨР ЗАРЛАЛАА

2023-11-16
Railway Project Image

Зам, тээврийн хөгжлийн сайд, Тагнуулын ерөнхий газрын даргын  2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/71 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журам-ын 1-р зүйлийн 1.2,3 дугаар зүйлийн 3.3.1, 3.3.3, Компанийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.5.5, 9.5.6, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2023 оны 10 дүгээр сарын 19-ний өдрийн 01/1037 тоот албан бичгийг тус тус үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Тавантолгой төмөр зам ХХК-ийн Гашуунсухайт өртөөг аюултай ачаа ачиж, буулгах үйл ажиллагаанд нээлттэй өртөөгөөр зарлалаа.