ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

ШИНЭ ЗҮТГҮҮРИЙН АШИГЛАЛТЫН ҮЕИЙН ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2024-04-10
Railway Project Image

 Манай компанийн инженер техникийн ажилчдад SD70Ace/LW зүтгүүрийн үйлдвэрлэгч “Progress Rail A Caterpillar” компанийн ашиглалтын үеийн засвар, үйлчилгээний сургалтад 14 хоног хамрагдлаа.

Сургалтыг АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компанийн Frank Vogels, Patrice Dery, Warren Bjornson нарын бүрэлдэхүүнтэй мэргэжилтнүүд ашиглалтын үеийн заавар, зүтгүүрийн цахилгаан хангамж , дизелийн ажиллагаа,  авто тоормос, явах ангийн бүтэц зохион байгуулалт, засвар үйлчилгээ сэдвүүдээр багц сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтуудад ашиглалтын ахлах инженер, зааварлагч машинч, хүлээн авагч, ээлжийн мастер, зүтгүүрийн бригад, засварчин зэрэг нийт 46 ажилчид хамрагдаж сертификат авлаа.