ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК 4 ДҮГЭЭР САРД 328.1 МЯНГАН ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭЛЭЭ

2024-05-07
Railway Project Image

“Тавантолгой төмөр зам” ХХК нь 2024 оны 4 дүгээр сард 328.1 мянган тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд тухайн сарын төлөвлөгөөний гүйцэтгэл 114.4%-ийн биелэлттэй байна.

Бид 2024 онд 6 сая тонн ачаа тээвэрлэх зорилт тавьсан бөгөөд ийнхүү 2024.04.30-ны өдрийн байдлаар нийт 1.05 сая тонн ачааг тээвэрлээд байна.

4 дүгээр сард тээвэрлэсэн нийт ачааг төрлөөр нь ангилж үзвэл экспортын нүүрс 229.1 мянган тонн, сайжруулсан түлшний түүхий эд 65.7 мянган тонн, нефтийн бүтээгдэхүүн 15.2 мянган тонныг тус тус тээвэрлэжээ.