ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

2024-06-20

“Тавантолгой төмөр зам” ХХК болон “Эрдэнэс тавантолгой” ХК нар “Төмөр замаар зорчигч тээвэрлэх” хамтын ажиллагааны гэрээ байгуулан, Цогтцэций суманд байрлах Тавантолгой өртөөнөөс Ханбогд суманд байрлах Гашуунсухайт өртөөний чиглэлд ЭТТ ХК-ийн Гашуунсухайт Чингэлэг тээврийн терминалын ажилчдыг тээвэрлэх аяллыг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс амжилттай эхлүүллээ.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ажилчдыг аюулгүй, түргэн шуурхай, тав тухтай тээвэрлэх зорилготой тус аялал нь Тавантолгой- Гашуунсухайт, Гашуунсухайт- Тавантолгой чиглэлд 7 хоногт 1 удаагийн давтамжтайгаар аялах ба одоогийн байдлаар 153 зорчигчийг тээвэрлээд байна.