ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2024-07-25
Railway Project Image

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хуульч, эрхзүйч, хүний нөөцийн мэргэжилтнүүд “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга сэдэвт сургалтад танхимаар хамрагдлаа.

Сургалтыг хөдөлмөрийн эрх зүйн судлаач, өмгөөлөгч С.Сэргэлэн багш удирдан явуулж “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгад орсон онцлох заалтууд болон агуулга, зарчмын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Сургалтад хамрагдсан албан хаагчид сургагч багшаас ажил олгогчид тулгардаг “Хөдөлмөрийн тухай хууль”-тай холбоотой зарим асуудлын талаар асуулт асууж мэдлэгээ дээшлүүлснээс гадна нийтлэг тулгардаг кэйс хэлэлцэж, санал солилцлоо.