ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРААС ТӨРСӨН ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

  Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар төрийн дээд одон медаль хүртсэн салбарынхаа баатар, гавьяат цолтнуудыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр, Монгол төрийнхөө хайр хишгийг хүртсэн, салбарынхаа энэ цагийн нүүр царай болсон хөдөлмөрийн сайчууддаа зам, тээврийн салбарын нийт албан хаагчид, төмөр замчид, Зам, тээврийн хөгжлийн яамны нийт ажилтнуудын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.


     Л.Халтар сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Норовсамбуугийн Удаанжаргалыг “Хөдөлмөрийн баатар” цол хүртсэнд хүндэтгэл үзүүлж хэлсэн үгэндээ богино хугацаанд Монголчууд өөрсдөө төмөр зам барьж чадахын жишгийг харуулсан явдал нь дан ганц төмөр замчдад төдийгүй монголчуудад хийж бүтээх маш том бахархал болсон гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт орсон дараагийн том ажил хүлээж байгаа учир өмнөх ажлаа улам бататгаж, богино хугацаанд шуурхай дуусгаад, төмөр замчдад, цаашлаад нийт монголчууддаа том бэлэг барина хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ. 


     Түүнчлэн одоо барьж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг шуурхай гүйцэтгэж байгаагийн адилаар дараагийн том ажлын ард гарна хэмээн итгэж байгаагаа онцлоод шинэ залуу компанийн анхны баатар цол булган сүүлтэй байж, “Тавантолгой төмөр зам” компанийн хамт олноос дараа дараагийн баатар, гавьяатууд төрөн гарах болтугай хэмээн ерөөв. 

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *