ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

ОЛОН УЛСЫН АУДИТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2026-04-02

"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх аудитын хорооны хурал өчигдөр /2026.04.01/ боллоо.

“Тавантолгой төмөр зам” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалын төсөлд оруулсан хөрөнгө оруулалт, түүний зарцуулалт, бүртгэл, явц дундын төлбөр баталгаажуулалт, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл, компанийн үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэлд хөндлөнгийн аудит хийх олон улсын аудитын үйлчилгээг Гранд Торнтон ХХК-аар гүйцэтгүүлж байна.

Тус хурлаар гэрээний үйл явц, хууль зүйн аудитын үр дүн, компанийн үйл ажиллагаа, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, төслийн менежмент, ТЭЗҮ, зураг төсөл, техник технологи, санхүүгийн аудитын үр дүнгийн тайлан, зөвлөмжийг хэлэлцлээ.

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргалд зөвлөмжийн биелэлтийн хэрэгжилтийг хангуулах талаар авсан арга хэмжээг эргэн танилцуулах чиглэл өглөө.