АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс өнөөдөр
/2026.04.07/ “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамрууллаа.
Сургалтыг Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан комиссар Б.Баяртөгс удирдаж, авлигын гэмт хэрэг, албан тушаалын давуу байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх хууль, эрхзүйн өргөн хүрээний мэдээлэл хүргэлээ.
