ЧАЙНА ЭНЕРЖИ БАОШӨН ТӨМӨР ЗАМ ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГАТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
”Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргал өнөөдөр /2026.04.16/ Чайна Энержи Баошөн төмөр зам ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ван Шанжунтай цахим уулзалт зохион байгууллаа.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь Замын-Үүд-Эрээн боомтоос хойш 70 жилийн дараа баригдаж буй хоёр дахь хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил юм.

Уулзалтаар Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хоёр улс түүх болгон архивлан авч үлдэхтэй холбоотойгоор дүрс бичлэг, контент бүтээхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Цахим уулзалтын хүрээнд хэлэлцсэн дээрх асуудлаар ойрын хугацаанд уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр хоёр тал тохирлоо.
