ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА

2026-04-17

”Тавантолгой төмөр зам” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны гуравдугаар хурал өнөөдөр /2026.04.17/ болж байна.

Хурлаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааны тайлан,

”Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 2025 оны санхүүгийн аудитлагдсан тайлан,

”Олон улсын аудитын үйлчилгээ үзүүлэх хөндлөнгийн аудитын үйлчилгээний эцсийн тайлангийн тухай",

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Компанийн үндсэн хөрөнгөд бүртгэх ажлыг эрчимжүүлэх тухай” 04 дүгээр тогтоолын дагуу хийгдсэн ажлын тайланг сонсох; төслүүдийн хэрэгжилтийг хэлэлцэж байгаа юм.

”Тавантолгой төмөр зам” ХХК нь хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт, түүний зарцуулалт, бүртгэл, явц дундын төлбөр баталгаажуулалт, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл, компанийн үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэлд хөндлөнгийн аудит хийх олон улсын аудитын үйлчилгээг Гранд Торнтон ХХК-аар гүйцэтгүүлж байна.